Бүтэн шөнийн нойрыг минь хулжаасан шаналал
Бүхэлдээ чиний зүг нулимс болон мэлмэрнэ
Тэртээ алсад надад гомдсон чи минь
Тэнгэрийн хаяа ширтэн бодолд дарагдан хэвтээ болов уу?Харамссан ч оройтсон цаг хугацааг буцаахын тулд
Хайр хэрэгтэй гэвэл бүгдийг нь би өгөхсөн
Яаж ч болохгүй тэр мэдрэмж бас үнэн дунд
Ямар их шархалсан бол итгэл бас сэтгэл чиньӨршөөл ирсэн үг бүхнээ би өнөөдрийг төлөөлөн гуйж байна
Өнгөрсөн тэр цаг хугацаанд өөрийгөө өмгөөлөх үг алга даа
Бодлыг чинь сэвтээж бүхнийг үймүүлсэн нь
Би болохоос чи минь бишХажуудаа байлгахыг хүссэн хүн минь чи болохоор
Хамтдаа байх үгүйг зөвхөн чи л шийднэ
Уучлахгүй ингээд явдаа гэж үнэхээр чи минь хүсвэл
Уурлуулж зовоохгүй холдоно оо гэхдээ чамайгаа мартахгүйУулзах итгэлээ орхилгүй чамайгаа би бодож
Удсан ч найдвар алдалгүй учрах цагаа нандигнан хүлээнэ
Уучлаарай намайг…
Sonin bolchlo