4

22 4 0
                                    


Чиний надаас холдож явсан өдөр бүхнийг би харааж зүхсэн
Чихэнд минь хайртай гэсэн болхоор үүрд хамт байна гэж бодсон юм
Хэнэггүй зан гаргаж чамайг би уйдааснаа би мэднэ хайрт минь
Хэзээ ч алдахгүй гэж бодсон бүхэн чамайг дагаад алга болсон
Миний хайр надад гомдоод хаяаад явсныг би ойлгосон
Мөрөөдөл хүслийн эзэн чи минь намайг хайгаад ирээч дээ
Хүн баян байхдаа тэнэг байдаг юм байна охин минь
Хэзээ ч буцаах боломжгүй болсон хойно ухаарах юм
Чиний эзгүйд хэн ч биш гэдгийг цаг хугацаа надад ойлгууллаа
Чиний төлөө юу хийж байгаагүйд намайг уучил хайрт минь
Хэлсэн үгэндээ хүрхийг хичээдэг ч эрчүүд бид чинь
Халамж хайрыг мэдэрсэн цагт л хариуг нь баридаг юм шүү
Хайрлаагүй гээд уйлж суух хэрэггүй охин минь
Хэлхийг хүссэн ч хардах сэтгэлдээ харамласныг минь уучил чи минь
Ухаант чамайгаа урлуулж гомдоосон бол уучил би чамд хайртай
Ухаарч ойлгосон болхоор хайртай гэдэг үгээ энэ шүлгэнд дурслаа
Хайртай гэдэг үгийг удааж хэлснийг уучлаарай
Хайргүйдээ би хэлээгүй биш шүү халамж, халуухан бүхнийг өгөх гэсийм
Дэргэдээс минь хол чамайг хайрлаж байгаад уучлаарай хайрт минь
Тэргэл сартайд болзоонд уриагуйд уучил хайр минь
Тэвэр дүүрэн хайрыг мэдрүүлээгүй тэнэг намайг март даа
Чи одоо чамайг гэх хайрт хүнээ олсон биз
Чиний төлөө бүхнээ зориулах тэр л хүнийг сонгоорой
Бие сэтгэлийн чинь түшиг болох тэр залууг
Бүгдийн дундаас сонгоод аваарай
Чамайгаа үгүйд хэн ч биш хэрэггүй нэгэн байж залхлаа
Чиний надад хэлсэн сүүлчийн үгийг сэтгэлдээ бодон
Бүдэрсэн газраасаа босон алхие да
Бүгдийг шинээр эхлие шархалсан сэтгэлээ идэгтэл ганцаар алхие
Сэтгэлд минь гунигийн бороо орсоор л байна
Сэм сэмхэн чамайгаа дурсаад л байна энэ бороонд
Ханхуй үдшийн тэнгэрт одод алга байна хайрт минь
Хайрын үгээ сэтгэлийнхээ угаас чамруугаа илгээе
Хайртай гэдэг үгийг минь энэ одод л сонссон
Энхрий чи минь энэ бүгдийг сонсоорой
Эргэж надруугаа хархийг хичээгээрэй
Сэтгэл минь хоёрдож алхаж байсан өдрийг чи минь мартаарай
Үнэнч хайрын амлалтыг үүгээр би дуусгавар болгие
Үлээх салхинаас харамлан хэлсэн тэр үгсийг
Дараа нь би чинь энд дурсан бичлээ хайрт минь
Дэврүүн сэтгэлээр жигүүр хийж нисэж явсныг минь
Зүрхэнд минь байсан хайр унтраасан юм
Зөвхөн бидний халуухан дурсамж тэр хойно хоцоржээ
Зүгээр л чамайг мартмаар байна
Зөөлөн үнсэлт надад үлдээж намайг орхисон охин минь
Зорьж очсон газартаа ахин гэрэлтэж хайрт хүнээ олоорой
Зөрж чамайг гомдоохыг хүссэнгүй баяртай хайр минь
Зөрж өнгөрөх тоолондоо зөвхөн надруу инээгээрэй чи минь……..?

EndWhere stories live. Discover now