9

5 2 0
                                    

Найз залуугаа өөрөөсөө ч илүүгээр хайрладаг нэгэн бүсгүй байв. Тэр хоёр хамтран амьдардаг байсан бөгөөд энэ хорвоод тэднээс илүү жаргалтай хос гэж үгүй байлаа. Нэгэн өдөр хос хоёр удаан уулзаагүй багынхаа найзтай уулзаж хөгжилтэй зүйлс ярилцан өдрийг их л зугаатай өнгөрүүлжээ. Багын найз нь үнэхээр ухаалаг, сайхан сэтгэлтэй, нүдэнд дулаахан эр байв. Үнэнийг хэлэхэд энэ эр найзынхаа бүсгүйд эртнээс сэтгэлтэй байжээ. Бүсгүй ч энэ нүдэнд дулаахан залуу өөрт нь сайн гэдгийг мэднэ. Гэсэн ч бүсгүйн нүдэнд өөрийнх нь хамгаас хайртай найз залуу нь л эр хүний ёсоор харагдана.

Цаг хугацаа хөвөрсөөр. Хоёр жилийн дараа гэхэд бүсгүй их л гунигтай, баяр баясалгүй болсон байна. Учир нь түүний хамгаас хайртай найз залуу нь өдөр ирэх тусам танигдахын аргагүй өөрчлөгдөж их л уур уцаартай юм л бол хашгирч загнаж хэрүүл өддөг болжээ. Бүр нэг өдөр архи ууж ирээд агсам тавих шахуу юм болж бүсгүйн тэвчээр алдран утсаа шүүрэн гэрээсээ гарч. Гараад зөндөө уйлсан хэдий ч сэтгэл нь онгойх янз алга. Тэгээд ядаж байхад учирлаад ярих найз ч байсангүй. Утсан дээрх жагсаалтаа хартал нөгөө нүдэнд дулаахан залуугийн дугаар байна. Яагаад энэ хүний дугаар утсан дээр нь байсныг ойлгоогүй ч нэг их удаан бодолгүй түүнрүү залгалаа. Үүнээс хойш бүсгүй багын найзтайгаа байнга уулзаж ярилцдаг болов.

 Үүнээс хойш бүсгүй багын найзтайгаа байнга уулзаж ярилцдаг болов

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-"Тэр яагаад ийм зан гаргаад байгаа юм бол? "

-"Мэдэхгүй ээ"

-"Өөр хүнтэй болсон юм болов уу?"

-"Бүү мэд"

-"Чи түүнээс яагаад ингээд байгааг нь асуугаад өгөөчдээ" Иймэрхүү маягаар өрнөдөг байсан тэдний яриа сүүлдээ илүү дотносч бие биесийнхээ сонирхол үзэл бодлыг хэлэлцдэг болов.

Найз залуугийнх нь хэдэрлэх улам ихэссээр бүсгүйн нүдэнд дулаахан залуу руу гүйж очих олширсоор. Эцэстээ тэрний сэтгэл бүр мөсөн хөрж найз залуугаасаа салжээ. Тэгээд төд удалгүй нүдэнд дулаахан залуутай болздог болж, бас хайртай ч болж. Нүдэнд дулаахан залуу ба бүсгүй хоёрын хайр улам бадамлан асч тэд хүүхэдтэй болжээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 23, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

EndWhere stories live. Discover now