7

6 2 0
                                    

Зүүдэнд чинь очиж эрхэлсэн тэр л гэгээн мөчийн
Зуурдхан жаргал дунд л амраг минь чи минийх байсан
Зуны орой жихүүн салхи хавирга нэвчин үлээх шиг
Зовлон дундах амьдралд минь ганцхан жаргал нь чи байсан

Мөддөө эргэж ирэхгүй хаврын цэнхэр яргуй шиг
Миний л гэгээн бүхэн чамтай хамт явчихсан
Мөрөөдөл болон хоцорсон тэр их жаргалын дунд
Мэгшин уйлсаар хоцорсон тэр л төрх минь ч хэвээрээ

Дуугүйхэн инээмсэглэх дүр чинь одоо ч сэтгэлд хадагдаж
Дүрлэгэр алаг нүд чинь чимээгүйхэн намайг ширтсээр л байх юм
Дүүмэдхэн амраг чинь болж эрхэлсэн тэр л богинохон хугацаа
Дууны дахилт болон үе үехэн давтагдах шиг…

Бодрол болон суусан тэр олон үдшээр
Болзоо товлон хүлээсэн мятрашгүй итгэл л намайг тойлно
Бороо болон асгарсан хайрын гэгээн нулимс
Ботгон нүдний чинь өмнө л ууршаад алга болчихно

Хэзээ ирэхээ хэлээгүй ч хүлээлт үлдээгээд явсан амраг чамдаа
Хээрийн анхилам цэцэгс шиг л бардам зангаа би илгээнэ
Хэнд ч хэлээгүй тэр нууцхан шаналалаа харин сэтгэлдээ үерлүүлчихээд
Хайрт чамдаа хайраа хадгалж мөнхөд чамайгаа хүлээнээ…

EndWhere stories live. Discover now