1р хэсэг

44 5 8
                                    

Би цэцэг биш Жиын гэж байна
Хотоос зайтай байрлах жижигхэн тосгонд нүүж ирсэн тэр өдөр амьдралын минь хамгийн муухай өдөр байлаа. Бүх л зүйлс нь хотоос тэс өөр байсанд шинэ зүйлд дасан зохицохдоо тааруухан надад эхэндээ тэнд байх нь тамаас ялгаагүй санагдаж байсныг нуух юун. Байшин барилга нь жижигхэн, хүмүүс ховорхон харагдахаас гадна интернет ч байхгүй тэнд яг л хорвоо ертөнцөөс бүр мөсөн холбоо тасалчихсан мэт санагдаж билээ. Аль эсвэл хорвоо ертөнц надаас нүүр буруулчихсан мэт.

Аав ээжийгээ ослоор алдаад удаагүй байсан намайг эмээгээс минь өөр авах хүн байгаагүй учир хамаг юмаа чирэн энд ирсэн хэдий ч миний хувьд бүх онцгүй зүйлсийн эхлэл байсан юм.

Би шинэ сургуульд ороод бүхнийг давж гарч чадна гэж бодсон боловч эхний өдрөөсөө л итгэл найдварыг минь уландаа гишгэсэн учир би сургуулийг үзэн яддаг. Тэнд сурч байгаа бүх хүнийг үзэн ядаж байна.

--------------------------
ХХХ- чи сонссон уу? Тэрнийг нүүж ирэхэд энд өмнө нь огт үзэгдэж байгаагүй Хиганбана ихээр цэцэглэсэн гэнэлээ.

хх- ээж аав нь ослоор өнгөрчихсөн гэсэн. Тэрнийг дагаад Хиганбана манай энд ирчихсэн юм биш үү.

ххх- тэрнээс хол байгаарай үхчихэж магадгүй шүү. Хиганбана чинь японд үхэл дагуулдаг цэцэг гэдэг биз дээ.

ххх- тэр бидэнрүү хараад байх шигээ. Нүд нь хав хар биш байна гэж үү? Аймшигтай юм

ххх- Тэрнийг Хиганбана гэж дуудацгаая
------------------------
Чангаар хэлээгүй хирнээ зүрхэнд минь ортол тод сонсогдсон тэдний үгс.
Бараг л өөрийгөө хараалтай гэдэгтээ итгэж бусадтай ч тэгж харьцсаар аль хэдийн 3 сар өнгөрчихжээ. Би өрөвдөлтэй нэгэн байхдаа хэдийн дассан байлаа.

Эмээ- Жиына миний охин босоорой. Хичээлдээ явахаасаа өмнө цай уугаад яв.

Би- Цаг хэд болж байгаа юм бэ эмээ?

Эмээ- 6:30 болж байна. Одоо босоо

Би- "эмээ би тавхан минут унтчихъя л даа" гэсээр хөнжлөө нүүрэн дээгүүрээ давуулан нөмөрлөө

Эмээ- Сургуульдаа дасаж байгаа юу чи ер нь?

Би- "За эмээ би одоо бослоо та одоо гар л даа" гэсээр босож ороо хурааж эхлэхэд

Эмээ-Чи ер нь сургуулийн талаар ярихаар л сонин ааш гаргаад эхлэх юм. Ямар нэгэн зүйл болохгүй байгаа юм биш биз?

Санаа нь зовсон янзтай над руу ширтэхэд нь хэдий сургууль гэдэг үгийг сонсоод бие арзасхийхээр тийм дургүй ч гэсэн хүчээр инээмсэглэн

🌺Higanbana🌺Where stories live. Discover now