Сайн найз
Жонгүг- "чи намайг санахгүй байна уу? Би чамайг Жыин гээд нэрээ хэлэхэд чинь л санасан байхад чи одоог хүртэл санахгүй байгаа юм уу, өөдгүй юм. Намайг мартахгүй гэж амлачхаад" инээж байсан царай нь эрс өөрчлөгдөн гунигтай хирнээ жоохон хүүхдийнх шиг гомдолтой харцаар намайг ширтэнэ.
Түүний царайг өмнө нь харж байсан эсэхээ мэдэхгүй байгаа ч харж байгаагүй гэж итгэлтэй хэлж чадсангүй. Мартчихсан юм байх даа. Санахгүй юм. Хэчнээн олон удаа өөрөөсөө асуусан ч хариулт нь олдохгүй бүр сүүлдээ толгой өвдөж эхлэхэд би сууж байсан газраасаа босоод
Би- Уучлаарай, санахгүй байна. Би чиний хувьд чухал хүн байсан уу?
Жонгүг- Чухал байсан. Тийм ч удаан хамт байгаагүй ч зөндөө олон дурсамжийг хамт туулчхаад. Намайг өөртөө байгаа хамгийн сайн найз гэж хүртэл хэлчхээд өөдгүй юм.
Би- Больж үз бүр худлаа бурж өгч байх шив.Балай амьтан бэ?
Цүнхээ газраас аван эргэж хараад хурдан гэгч нь алхсаар гэрийнхээ үүдэнд ирээд л алхаагаа удаашруулав. Хаалгаа зөөлөн татан ороход үүд харанхуй байсан тул гутлаа хаана тайлснаа ч мэдсэнгүй. Эмээд ирснээ хэлээд өрөөндөө орж хувцсаа солиход оройн 7 цаг болж байлаа. Нүүр гараа угаахаар гарах үед эмээ оройн хоол болсон гэж хэлэв. Эмээг хэлсэн хэлээгүй хоолны үнэр гал тогооны өрөөг дүүргээд зогсохгүй үүд угаалгын өрөөнд хүртэл тод үнэртэж байсан юм. Би өглөө өдрийн хоолоо хоёуланг нь идээгүй тул ходоод тэнгэр дуугарах шиг хүчтэй дуугарч, эмээд шоолуулаад амжив.Эмээтэй хамт сууж хийсэн хоолыг нь идчихээд аяга таваг цэвэрлэхэд нь туслаад өрөөндөө орж хичээлээ хийж эхлэлээ. Би ч уул нь бол сайн сурдаг л даа. Гэхдээ сайн сурлаа гээд нэмэр байх биш угын л хараалтай цэцэг юм хойно. Цаг орчмын дараа эмээ өрөөний хаалгыг зөөлөн татаж нээгээд
Эмээ- Жыин эмээ нь унтлаа. Оройтолгүй эрт унтаж амраарай.
Унтдаг цагаасаа бараг цаг гаруйн өмнө унтлаа гэж хэлсэнд нь бага зэрэг гайхсан ч нэг их юм бодолгүй хичээлээ хийж дуусгахаар анхаарлаа төвлөрүүллээ.
Хичээл ч дуусан ус уухаар өрөөнөөсөө гарахад эмээ унтаагүй бололтой хаалганых нь завсраар бүдэгхэн шар гэрэл үзэгдэв. Сайхан амраарай гэж хэлэх санаатай өрөөнийх нь үүдэнд иртэл эмээ утсаар ярьж байгаа бололтой . Дараа нь л хэлчихье гэж бодоод гал тогоо луу эргэх гэж байгаад яриаг нь санаандгүй сонсчхов.
YOU ARE READING
🌺Higanbana🌺
Fanfiction-Чи бол миний хиганбана. Бусдын хувьд үхэл дагуулах хараал адил. Гэвч миний хувьд хорвоо дээрх хамгийн үзэсгэлэнтэй нь. ~Тэхён~