2-р хэсэг

25 6 6
                                    

Би- түр зуур түрхэн зуур л ганцааранг минь орхиод өгөөч, гуйя яваад өгөөч.

Жонгүг- Тэнэг минь яагаад уйлаад байгаа юм. Яагаад ганцаараа зовоод байгаа юм бэ?

Зогсолтгүй урсаад эхэлчихсэн байсан тул юу гэж хэлснийг нь тийм ч сайн ойлгосонгүй, дахиж юм хэлж ч чадсангүй буруу харж суугаад гадуурхаж байсан энэ сургуулийнханд ч юм уу аль эсвэл намайг ирэхэд дэлгэрчихсэн тэр цэцгэнд ч юм уу баахан гомдож уйлав. Энэ гурван сард болсон бүх л явдалд тэсэж тэвчиж ирсэн нулимсаа бүгдийг нь гаргачхаад нусаа татаж нулимсаа арчин эргэж харахад нөгөө Жонгүг чинь одоог хүртэл ард минь зогссоор байлаа. Энэ ер нь яах гээд зүгээр байсан хүнийг ингээд байгаа юм болоо.

Би- яагаад ингээд байгаа юм? Зүгээр л намайг орхичхож болох байтал. Зүгээр байсан миний амьдралыг...

Жонгүг- "зүгээр байсан юм уу ? Надад тэгж харагдаагүй дээ. Хойно тусгаарлагдчихсан хирнээ үх далд ор гэсэн бичгээр дүүрчихсэн ширээтэй, бүгд чам уруу муухай хараад л 1 цаг тасралтгүй уйлахаар хэмжээний их гомдол дотроо тээчихсэн байсан чиний амьдрал тэгээд энгийн зүгээр амьдрал байсан гэж хэлэх гээд байна уу. Чиний зүгээр гэсэн тодорхойлолт чинь минийхээс өөр бололтой. Хига..." хэлж дуусаагүй байхад нь хурдхан шиг үгийг нь таслан

Би-Битгий хэл. Наад нэрээ миний өмнө чангаар битгий хэл гэж байна. Анхнаасаа бүгд л ингэж харьцаж байсан болохоор энгийн амьдрал болчихсон юм. Бүгд чамайг шилжиж ирэхэд чамтай харьцсан шиг надтай харьцаагүй болохоор чи ойлгохгүй. Хичээл аль хэдийн орчихсон байх уучлалт гуйгаад орно уу яана уу өөрөө мэд.

Гээд тэрнийг орхиод доош буун гадаа гарлаа. Өвөл болох гэж байсан учир гадаа сэрүүхэн байхаас гадна модод шарлаж улбар навчис газраар нэг хөглөрчихжээ. Амандаа үглэн хөлөөрөө навчис өшиглөн хүнд хүнд алхалж байхдаа өмнө нь яагаад ч юм сургуулийн гадаах талбай ийм гоё байхыг нь анзаарч байгаагүй мэт санагдав. Сургуулийн хажуу талбайд байх модон сандал дээр суун сэтгэл санаагаа засах гэж санаа алдахад салхи яг л давхцан хүйтнээр үлээлээ. Хамаг эд эрхтэн минь байрандаа байгаа хэрнээ байхгүй мэт салхинд нэвт үлээлгэн суухдаа энэ гуравхан сарын хугацаанд амьдрал минь хэчнээн их өөрчлөгдсөн талаар бодов. Хэрэв түрүү жилийн өдийд байсан бол найзуудтайгаа тараад дэлгүүр хэсэж зайрмаг идээд л тасралтгүй инээж хөгжилдөөд,орой нь гэртээ хариад аав ээжийнхээ дунд сууж хооллоод л хэчнээн сайхан байх байсан бол. Гэтэл одоо бүгд надаас дөлж зугтаан, их зантай, бусдын сэтгэлийг боддог юм шиг аашилдаг хөвгүүнтэй таарчхаад нус нулимсандаа хутгалдан уйлж хичээлээ таслан ганцаархнаа хүйтэн сандал дээр сууж байх юм. Ганцхан жил бага хугацаа боловч энэ багахан хугацаанд бүхий л зүйлс орвонгоороо эргэчихэж болох ажээ.

🌺Higanbana🌺Where stories live. Discover now