Үерхсэн хэвээрээ юм болов уу?
Багш- Дахиад зурчихна гэж үү? Зурах бүрд нь арчихад л хангалттай юм байна. Тэд удахгүй залхаад больчихно. Тийм биш гэж үү?
Би-Тэгнэ л гэж найдъя
Багш янз бүрийн угаалгын нунтгаа хурааж ширээг минь бусад ширээтэй нэг эгнээнд оруулж тавиад
Багш-За одоо сууж болно
Бусад ширээтэй нэг эгнээнд суухад нэг л эвгүй байсан учир ширээгээ бага зэрэг хойш нь татан сандалдаа суун дэвтэр номоо гаргаж байх хойгуур багш намайг дагуулан харсаар л байв.Би- Танд өөр хийх ажил байдаггүй юм уу?
Багш- аан тийм л дээ, чамайг бусад хүүхдүүдтэй дотно болно гэдэгт итгэлтэй байна.
Инээмсэглэн толгойг минь илээд ангиас гарах багшийн араас ширтсээр ангид ганцаархнаа үлдэв. Сайхан сэтгэлтэй юм, өөрт нь тийм ч хамаатай биш сурагчийнхаа төлөө хотоос эрт ирж ширээ угааж байдаг. Намайг шилжиж ирэхэд та энд байсан ч болоосой, харамсалтай нь одоо засахад хэтэрхий оройтсон байх. Ширээгээ хойш нь татаж хуучин байранд нь тавиад чихэвчээ зүүн, даалгавруудаа хийж эхлэв. Дуу ээлжлэн солигдсоор гэрийн даалгавар ч дуусах дөхнө. Ангид хүүхдүүд нэмэгдэн нэмэгдсээр нэг суудлаас бусад бүх суудал эзэнтэй болов. Багш ирц авахаар орж ирэхдээ миний зүг харан чимээгүйхэн санаа алдах нь надад орчны бүх чимээ шуугианыг даван тодоос тод сонсогдоход яагаад ч юм гэм хийсэн мэт санагдлаа.
Ххх- Багшаа Жонгүг алга байна
Багш- Тэр золиг яасан юм бол, Жонгүгийн дугаарыг мэдэх хүн байна уу?
Хэн ч дуугарсангүй бие биенээ тойруулан ширтэнэ. Бүгд л өмнүүр хойгуур нь гүйлдэж найз болох гэж хичээж байсан хирнээ хэн нь ч дугаарыг нь мэдэхгүй хэрэг үү? Гэмгүй хүний царай гаргасан хуурамч амьтад.
Тасалснаар тооцон ойр зуурын юм сануулж байгаад багш ангиас гаран хичээл заах багш зөрөн орж ирэв. Жонгүг бүтэн хичээлдээ ирсэнгүй. Өчигдрөөс болоод өвдчихсөн юм биш биз дээ. Арай гэртээ харих замдаа хүн амьтанд хулгайлагдчихсан юм болов уу?
Янз бүрийн юм бодсоор хичээлдээ ч бүрэн төвлөрч чадахгүй суусаар хичээл тарах хонх дуугарлаа. Хүүхдүүд ойлгомжтой ширээг минь дахин завааруулахын мэдэж байсан учир багшид дахиж төвөг удахгүй санаатай ширээгээ дэрлэн унтаж байгаа дүр үзүүлэн жижүүрүүд цэвэрлэгээгээ хийж дуусан анги хоосортол суучхаад хүнгүй болох үед нь гэртээ харихаар өндийв. Харих замдаа сурсан зангаараа тоглоомын талбайд ирэхэд тэнд Жонгүг сууж байлаа.
YOU ARE READING
🌺Higanbana🌺
Fanfiction-Чи бол миний хиганбана. Бусдын хувьд үхэл дагуулах хараал адил. Гэвч миний хувьд хорвоо дээрх хамгийн үзэсгэлэнтэй нь. ~Тэхён~