Би эхлэж харсан юмсан.

90 4 0
                                    

Даёон түрүүнээс хойш дуртай ч юм шиг дуугаа хураасан амаа тэхёныг хажууд нь олон юм чалчиж эхлэхэд нь л тэсэлгүй дуугарсан юм.

даёон: за одоо болно оо тэхёноо орж ирснээс хойш л олон юм асууж шалгаагаад хэцүү юм бэ??
тэхён: миний асуусан асуултанд хариулвал ахиж төвөг удахгүй учраас хүн загнаад байлгүй хурдхан шиг хариулаадхи!!!
даёон: тиймээ тийм жимин бид хоёр үерхэж байгаа одоо болсон уу ажлын цаг эхлэх гээд байна би хувцсаа солиод ажилдаа орлоо.

түрүүнээс хойш ганц л зүйлийг асууж шалгаагаад байсан асуултынхаа хариултыг олсон тэхён гүн бодолд орон даёоныг харсаар хоцров.

даёоныг хувцсаа солиод гарж ирэхэд тэхён шоконд орсон юм уу гэлтэй шал гөлрөн зогсох аж. " тэхёнаа тэхёнаа яа ким тэхён" даёоныг орилоход л ухаан орсон мэт тэхён бодлын ертөнцөөсөө тасрав. " хувцсаа солихгүй юм уу ажлын цаг эхлэчихээд байна" даёоныг ийн хэлэхэд сая л тэхён ажил дээрээ байгаашдээ нээрээ гэж бодохтой зэрэгцэн ханын цаг руу хартал ажил эхлээд аль хэдийн 10 минут өнгөрчихөж " новш гэж ажлаа таг мартчихаж" гэж хэлэн хувцсаа солихоор ороход онигор нүдээ бүлтрэх шахам томруулан гайхсан даёон тэхёныг гарж иртэл хүлээсээр зогсох аж. Сайндаа ч биш тэхёны амнаас ийм үг ийм хурдан гарчихаж байгаа юм уу гэж гайхшран үлдсэн нь тэр байж. "новш гэдэг үгийг их амархан хэлж байх чинь".

тэхён хүртэл хувцас солих өрөөнд нэгийг бодоод амжив. " уг нь даёоныг би эхлэж харсан юмсан" ийнхүү бодохдоо тэхён өөрийгөө жихүүц төрүүлэм харц тээж байснаа мэдээгүй юм. Хувцсаа сольж дуусаад ажлаа хурдан эхлэхээр өрөөнөөс гаран алхав. Даёоныг хүлээж байгаа болов уу гэж бодсон боловч тэр байсангүй. " уг нь цуг ажлаа эхлэе гэх гэж байсан юм. Намайг хүлээлгүй орчихжээ." гэсэн бодлыг тээсээр ажлаа эхлэхээр оров.

өдөржингөө бодол тээн хайхрамжгүй гэмээр үйлдэл гарган ажиллах тэхёныг даёон ширтэн ажиглах ба зориг гарган юу болсныг асуух гэхээр ойртон алхах ч түүнийг халаасан дахь утас нь дуугарсаар зогсоов. Дугаарыг нь харахад танихгүй дугаар байх аж. Даёон жиминийг байх гэж бодон түүнийг дуугарах хүртэл утсаа аваад юу ч дуугаралгүй сонсоно. Жимин утасны цаанаас ам нээн даёоныг сайн эсэхийг лавлан асуувал даёон өдөржингөө энэ л хоолойг сонсохыг хүссэн юм шиг инээмсэглэн тэхёнд ойртож байсан алхалтаа буцаан текний ард суун тун сайн байгаагаа жиминд хэлэн лавшруулан " миний дугаарыг яаж олсон юм. Надаас асууж аваагүйшдээ" гэх мэт асуултыг ар араас нь тавьсаар нэг мэдэхэд тэхёныг нүдээрээ хайж эхлэвэл байхгүй байгаа нь илт. Даёон жиминтэй ярьж байгаа ч түүний толгойд тэхён хаачсан эсэх нь л бодогдож байлаа. Жиминд худал хэлэн утсаа таслалаа. Кафений цонх том учраас гадна байгаа бүх зүйл илт харагддаг ба цонхоор тэхён байгаа эсэхийг харахад даёоны итгэл алдрав бололтой тэхёныг гадуур хайж эхлэв. Хагас цаг хайсан ч олдохгүй байгаа тэхёныг яах вэ гэсээр урам хугарсан аятай санаа алдан алхахтай зэрэгцэн кафе руу тэхёнтай адилхан юм гэмээр нэг хүн ороход мөн байгаасай гэх өчүүхэн найдлага тавин гүйх даёон кафений хаалганы хонхыг жингэнүүлэн орж ирэхэд түүний өөдөөс хайгаад хайгаад олдоогүй ким тэхён зогсож байх нь тэр. Тэхён түрүүнээс хойш өөрийг нь зэвүүцэн харах даёоны айдас төрөхүйц харцыг нь олж харахдаа сандарсандаа " та хаачаад ирсэн юм. Кафе бүхэл бүтэн хагас цагийн турш хүнгүй байлаа." гэж асуусанд даёон түүнийг зөвшөөрөлгүйгээр гарнаас нь чирэн ажилчдын хувцас солих өрөөнд дагуулан орж ирэхэд тэхён гайхан хоёр нүд нь бүлтэгнэнэ. Даёон өөрийг нь хараад сандрах тэхёныг хараад тайвнаар " чи хааччихаад ирсэн юм. Би чамайг кафений эргэн тойрноор 30 минутын турш хайлаа. Хэлэхгүйгээр хаашаа явсан юм." гэх асуултанд тэхён үл тоосон аятай " би зүгээр л гарж тамхиласан. Та өөрөө намайг тоох ч сөхөөгүй утсаар ярин инээд болоод байхаар чинь хэлж төвөг удахыг хүсээгүй юм аа." даёон дөнгөж сая л өөрийгөө жиминтэй утсаар ярин тэхёныг үл анзаарснаа санав. " гэсэн ч хэлээд гарчихгүй хэхэ" тэхён нүдээ эргэлдүүлсээр ажил руугаа оров. Гэмших мэт харц тээсээр даёон хаалганы цаана үлдэхэд өөрийгөө яагаад ингэтлээ тэнэг үйлдэл хийснийг бодоод бодоод хариу нь үл олдоно. Өдөржин өөрийгөө буруутган ажиллах даёоныг тэхён харан хааяа нэг санаа алдах ч өөрт нь санаа тавьсныг нь санан хөнгөхөн инээмсэглэл тодруулах нь хальт үзэгдэх аж. Кафений сүүлчийн зочин хаалга хаан хонх дуугарахад кафегаа хааж өнөөдрийн ажил дууссаныг илтгэх бөгөөд ядарч сульдсан тэхён ширээн дээр гараа налан тэрхийн унахад даёон аль хэдийн хувцсаа сольчихоод түүнийг харан зогсохдоо " хурдан хувцсаа сольчих хүргээд өгье их ядарсан бололтой" түүний хоолой тэхёныг аргадах шиг болж толгой дохин хувцсаа солихоор залхуухан хоёр хөлөө зөөж ядна.

тэхёныг гарж ирэхэд даёон машинтайгаа угтаж аван тэд өнөөдрийн ажлаасаа салан хөдөлцгөөв. Амьсгалах нь хүртэл сонсогдохооргүй нам гүм орчин бий болох дөхөхөд " намайг уучлаарай тэхёнаа. Өдрийн болсон явдалд... би их түргэн ууртай хүн л дээ уучлаарай" ам нээн тэхёнаас уучлал гуйхад тэхён " мм зүгээр ээ" гэж хэлсэн ч цаанаа л даёоныг үл тоон хөндий байх нь санаа алдалтаас нь хааяа нэг мэдрэгдэнэ. Машин зогсоход тэхён өөрийгөө гэртээ ирснийг мэдэн хаалга онгойлгон буулаа. Тэхёныг сайхан амраарай гэж хэлэх гээд даёоныг машинаас буутал тэдний үүдэнд өглөөхөн харсан эгдүү хүргэм гэмээр царайлаг залуу зогсож байсан нь жимин байх агаад түүнийг энд юу хийж явааг асуух гэж даёон алхаагаа нэмнэ. " жиминаа чи энд юу хийж яваа юм" гэх дуунаар тэхён эргэж харвал өөрийнх ч анзаараагүй явж байсан сайн найз пак жимин зогсож байлаа. Жимин цочин харвал даёон байх нь тэр. Ардаа барьсан хар тортой юмаа ардуураа нуун " а-аан юу ч биш ээ даёонаа хэхэ" хүзүүгээ барин доош харан нэг зүйлийг гайхав бололтой дээш толгойгоо өргөж зөрүүлэн " харин чи өөрөө энд юу хийж яваа юм??" хөмсөг өргөн асуухад " би ч яахав тэхёныг их ядарсан юм шиг болохоор нь ганц удаа хүргэж өгсөн юм. Харин чиний наад гаранд чинь тортой юм юу байгаа юм??" их л нухацтай асуухад харц нь үл тогтож ядах жимин " э-энэ үү? Юу... Юу ч биш ээ даёонаа эртхэн харьдаа. Очоод залгаарай." сониуч зан хүрэхүйц хариулт хэлсэн жиминийг ахин нэг ажаад " заза тэгвэл очоод залгая бас тэхёнаа сайн ажилласан шүү сайхан амраарай." гэж хэлээд машиндаа суун гэрийн зүг хөдлөв. Түрүүнээс хойш жимин даёон хоёрыг харж зогссон тэхён даёоныг ч үл тоон жиминийг дагуулан гэртээ оров.

Чиний бие намайг солиоруулах ньWhere stories live. Discover now