"Тийм ээ. Би ч гэсэн таньтай гэрээ байгуулах болсондоо баяртай байна"
Хар хослол өмсөж, шар үсээ арагшаагаа самнасан Пак Жимин өөрөөс нь нилээн өндөр, өргөн мөр, бор үс, өндөр хамар, ягаан уруултай царайлаг залуутай ярилцан гар барив.
"Тэгвэл таны зохиох загварын шоуг хүлээж байя. Энэ зуны шинэ коллекцоос хамаарч бид хөрөнгө оруулалт хийх эсэхээ шиидэх болноо. Таньд их найдвар тавьж байгаа шүү"
Жимин хөнгөхөн инээмсэглэл нүүрэндээ тодруулан
"Итгэлийг тань алдахгүй ээ, Сокжин шши"
2 залууг харилцан яриа хийж байх хооронд хэн нэгэн хурлын өрөөнд хаалга саван гүйсээр орж ирэв. Энэ Пак Жимини нарийн бичиг байсан юм.
"Яаж байгаа чинь энэв?! Чухал ажилтай байгааг харахгүй байна уу?!"
Жиминиг ингэж уурсахад нарийн бичиг эмэгтэй нүдний шилээ засан, бага зэрэг сандран шал ширтэн зогсоход
"Жимин шши уурлах хэрэггүй дээ. Ингэж их сандарсныг бодоход чухал хэрэг бололтой"
Сокжин ингэж хэлээд суудлаасаа босон урд нь зогсох эмэгтэйн мөрөн дээр гараа тавин үзэсгэлэнтэйгээр инээмсэглэн эелдэг зөөлөн хоолойгоор
"Юу болсон юм?"
Эмэгтэй ч харцанд нь хайлж урсах мэт зүрхэн дээрээ гараа тавин
"Т-тэр н-нөгөө"
Жимин "Хурдан хэлээч?!!"
"А-ан за. Дизайнер Ким Тэхёнтай өчигдөрөөс хойш холбоо барьж чадсангүй. Утас, байршил тогтоогч нь ч ажиллахгүй байна.
М...магадгүй Ким дизайнер төөрсөн бололтой..."
Жимин ширээгээ нэг чанга цохиод
"Муу новш Ким Тэхён. Дандаа хүн зовоож байх юм"Тэр сандлаасаа босон Сокжинлуу хараад
"Уучлаарай. Тэгвэл ингэсгээд яриагаа дуусгая. Би хэд хоногоос таньтай холбоо барих болноо"
Сокжин ч эелдэгээр толгойгоо дохиод инээмсэглэв.
Жимин хурлын өрөөний хаалгаруу хамаг хурдаараа алхаж хөмсгөө зангидан хажууд нь өндөр өсгийт дуугарган алхах нарийн бичигтээ хандаж
"Яг одоо унаа бэлд, би өөрөө тийшээ явах болно. Бас Эрэл хийхэд тус болох хэдэн ажилчид бэлдчих"
"Ойлголоо захирлаа"
————————————————————————
YOU ARE READING
Миний залуу(дууссан)
عاطفيةАнх би түүнийг ойгоос олсон... .....эсвэл тэр намайг олсон байх.