1-р хэсэг "Шинэ жил"

1.6K 156 0
                                    

Жэлфии

"Тэгэхээр бид зарим нэг зүйлсийг тохирох хэрэгтэй байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Тэгэхээр бид зарим нэг зүйлсийг тохирох хэрэгтэй байна." бид гэрлэн дохио дээр ирэн зогсоход ах минь надад хандан ийн хэлэх агаад түүний нухацтай төрх намайг бага зэрэг эвгүйтүүлж орхив.

Би номоосоо харцаа салгасаар "Жишээ нь юу?" түүн рүү харахдаа ийн асуухад тэр хоолойгоо засаад "Тэгэхээр чи энэ жил ахлах сургууль. Тиймээс би чамайг зарим нэг зүйлд арай хяналттай байгаасай гэж хүсэж байна." ийн хэлэхтэй зэрэгцэн ногоон гэрэл асаж биднийг урагш яв хэмээн хэлэх аж.

"Яг юунд?" би асуух агаад түүнийг арай хурдан энэ бүхнээ хэлээд дуусгаасай хэмээн дотроо гуйж байлаа. Учир нь намайг шинэхэн авсан номын минь үйл явдал өөртөө бүрэн уусгачихсан болохоор үүнийг уншина гэхээс тэсэж чадахгүйд хүрээд байсан юм.

Ах санаа алдсаар ярьж эхлэхэд "Чи мэднэ дээ. Алкохол, хар тамхи, бэл-" би түүний үгийг хурдхан тасаллаа.

"Ахаа аав ээж хоёр өөр газар байгаа гээд та заавал тэдэн шиг аашлах хэрэггүй шүү дээ."

Ах жолоогоо барьсаар "Тийм л дээ. Гэхдээ би чамайг иймэрхүү зүйлсэд арай илүү даруулгатай байгаасай гэж хүсэж байна." ийн хэлэхэд би нүдээ эргэлдүүлсээр "Ахаа би амлая. Хэн нэгэн намайг хүчлэхгүй л бол би өөрийн хүслээр үдэшлэгт явахгүй. Бас тэнд очлоо ч энэ бүхнийг хэрэглэхгүй бас энэ бүхэнд орооцолдохгүй гэдгээ тангараглая." номоо ахин уншиж эхэллээ.

Тийм ээ, би үдэшлэгт явахыг үзэн яддаг. Энд тэндгүй согтууруулах ундаа барьсан хагас галзуу эсвэл согтуу хүмүүсийн юу нь сайхан байдгийг би ойлгодоггүй. Миний уншсан нэг зохиол дээр үүнийг үнэхээр хөгжилтэй бас ганцаардлаас салахад төгс тохирох газар хэмээн бичсэн байдаг. Гэвч миний хувьд энэ бүхэн зүгээр л хийх зүйлээ олж ядсан хүний ажил гэж боддог. Би дэндүү зожиг сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ л үдэшлэгт явахын оронд гэртээ, өрөөндөө номоо уншаад сууж байх нь надад илүү таалагддаг. Энэ илүү дээр.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] To All the Boys I've Loved Before |JJK|Where stories live. Discover now