13-р хэсэг "Тайван бай."

1.1K 139 2
                                    

"Тэгэхээр уламжлал тоо нь

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Тэгэхээр уламжлал тоо нь..." багш тайлбарлах агаад би түүний хэлж буй зарим зүйлсийг ойлгохыг хичээх ч, чадахгүй байх аж.

Математикийн шинжлэх ухаан хэзээ ийм, хэцүү болчихсоныг мэдэхгүй юм. Уг нь саяхан л багш самбар дээр алим зураад, гурван алим дээр таван алимыг нэмээрээ гэдэг байсан сан. Гэтэл одоо алим байтугай, тоо ч харагдахаа байж.

"Чи үнэхээр үүнийг ойлгож байгаа хэрэг үү?" чихэнд минь Жонгүгийн шивнэх дуу гарсаар, би инээмсэглэв. Тэгэхээр энэ бол бидний математикийн шинэ анги. Ахлах анги болох үед, математикийг сонгон судлах хүүхдийн тоо олоршдог тул, сургууль бидэнд илүү том бас хосоороо сууж болох анги гаргаж өгсөн.

Би түүн рүү дөхсөөр "Үнэндээ бол үгүй ээ. Гэхдээ би хичээж байна." ийн хэлээд, буцан багшийн бичих зүйлийг цаг алдалгүй, бичиж авлаа.

Харин Жонгүг бэлхүүсээр минь тэврэн "Нэгэнт ойлгохгүй юм чинь, яагаад надад анхаарч болохгүй гэж?" ийн хэлэхэд нь, би инээмсэглэлээ нуух гэж хичээж байв.

Таны харж байгаачлан, бид үнэхээр сайн байгаа. Үдэшлэгээс хойш бид хамтдаа хэд, хэдэн болзоонд яваад амжсан. Мөн бидний хоорондын харилцаа нэлээн сайжирсан гэж хэлж болно. Нэг шат ахьсан гэвэл илүү тохиромжтой байх.

Гэхдээ намайг айлгаж байгаа, хэд хэдэн зүйл байгаа. Жишээ нь, би түүнд татагдах болсон. Би хэлж байсан даа. Хан Жэмин гэх охин үнэхээр дурламтгай гэдгийг. Мэдээж урьдын адил хэврэгхэн цоожтой зүрх минь, түүнд татагдаад байгаа.

Энэ бүхэн дуусах цагт, би түүнд хэдийн дурлачихсан байх вий гэдгээс айж байна. Надад дахиад энд сурах хоёр жил байна. Энэ хугацаанд би Жонгүг Эли хоёрын жаргалтай байхыг хараад, инээмсэглэж чадна гэж бодохгүй л байна шүү.

"Ойлгохгүй байсан ч, хийх хэрэгтэй." би хэлэх агаад, самбараас харцаа салгаагүйд, тэр миний эрүүнээс барин өөр рүүгээ харуулсаар "Тэгвэл би яах юм?" ийн хэлэхэд нь, би хурдхан урагш самбар руу харлаа.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] To All the Boys I've Loved Before |JJK|Where stories live. Discover now