10-р хэсэг "Миний найз залуу"

1.2K 151 1
                                    

Тэхён хичээлийн бүхий л цагт, надаас маш олон зүйл асууж бас надад ямар хэрэгтэйг нь мэдэхгүй ч, маш олон зөвлөгөөнүүд өгч байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэхён хичээлийн бүхий л цагт, надаас маш олон зүйл асууж бас надад ямар хэрэгтэйг нь мэдэхгүй ч, маш олон зөвлөгөөнүүд өгч байсан юм. Түүнийг надад ингэж их анхаарал тавьж байгаад баярлаж байгаа ч, энэ үнэхээр эвгүй байна. Тэр яг л ээж шиг эсвэл аав шиг аашилж байгаа нь, заримдаа би түүн рүү муухай харахад хүргэж байсан юм.  

Эцэст нь аз жаргалын хонх дуугарахад, би цүнхээ авсаар дараачийн анги руу гүйхээрээ гарав. Гайхалтай нь, би үдийн цайны цаг хүртэлх бүх хичээл дээр Тэхён, Жонгүгийн альтай ч хамт суудаггүй. Бүр Эли хүртэл байхгүй гээд бод доо. 

Ихэнх хүүхдүүд даваа гарагийг үзэн яддаг бол, би харин хайрладаг юм. Гагцхүү энэ өдөр л би ганцаараа чимээгүйхэн байж болдог юм даа. Мэдээж ах маань дээд анги учир хичээл дээр надтай таарах нь ховор л доо. 

Үнэндээ тэр урлагийн сургуульд орохоор төлөвлөж байгаа учир математик эсвэл физик гэх шинжлэх ухааны хичээлүүд, түүнд тийм ч их хэрэг болохгүй. Түүнд хэрэг болох зүйлс гэвэл бүжиглэж эхэлснээсээ хойшхи буюу өнгөрсөн 15-н жилд цуглуулсан медалууд л байх. Эсвэл дээр дурьдсан бүх зүйл түүнд туслах байх. Мэдэхгүй юм. Би энэ талаар судалж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. 

Харин миний хувьд, би одоо ч өөрийн мэргэжлийг сонгоогүй байгаа. Эцэг эх минь намайг хуульч болгохыг хүсдэг бол, би харин ном уншдаг ажил л хийхийг хүсдэг. Тийм ямар мэргэжил байдгийг мэдэхгүй ч, ном уншдаг л ажил хийхийг хүсч байна. 

Дараачийн хоёр цаг уран зохиол байсан тул, би шинэхэн авсан номоо үргэлжлүүлэн уншсаар зарим зүйлийг багштай ярилцан өнгөрөөв. Эцэст нь хонх дуугарахад хүүхдүүд бүгд гарах бол, би ширээгээрээ дүүрэн ном овоолоод тавьчихсан тул тэднийгээ цэгцэлж нэлээн цаг авлаа. Хүүхдүүд ангиас бүгд гарчихсан байх ч, би одоо ч зарим зүйлсээ цэгцэлж дуусаагүй л байна. Заримдаа би үнэхээр удаан болчихдог нь, намайг өөрөө өөртөө дургүй хүрэхэд хүргэдэг. Цаг бол алт. Гэтэл би зүгээр л өөрийн эмх цэгцийг эрхэмлэдэг зангаасаа болж үүнийг алдаж байна. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] To All the Boys I've Loved Before |JJK|Where stories live. Discover now