Сэрүүлэг хангинан дуугарч би орноосоо үсрэн босоод нөхрөө сэрээхгүй гэсэн дээ зөөлөн дэгдсээр гал тогоондоо орон өглөөний цайгаа бэлдэж эхлэлээ.
Нөхөр маань их ажилтай байдаг учраас бие нь амархан сульдчихдаг. Тиймээс би түүнийг өглөө болгон цайг нь уулгаад явуулах гэж их хичээдэг.
Нөгөө өрөө рүү шагайн: Инжүн-а хөөрхнөө, хайраа, царайлаг аа босоорой! Гэхэд тэр нэг нүдээрэй над руу харан: За хайр нь бослоо. Гээд босоод суулаа.
Би түүний цайг нь бэлэн болгоод өөрөө цайгаа уун сууж байтал тэр өрөөнөөсөө хурдан гарч ирээд өндгөө ам руугаа чихэн: Нөгөө өглөө ажилтай байсныгаа мартчихаж. Миний хайр амраарай за. Хайр нь цэвэрлэгээний компани дуудчихна. Гэсээр хацар дээр үнсээд хурдан гараад явав.
Би хэд хоногийн өмнө ажлаасаа гарчихсан. Мэс заслын эмч учраас нойр муутай явсаар байгаад ухаан алдаж унаад 7 хоногийн дараа л нэг юм сэрсэн. Тэгээд л Инжүн намайг биеэ бод гээд ажлаас минь гаргаад тэр бүү хэл ингээд цэвэрлэгээний компани энэ тэр дуудаж өгч эрхлүүлээд байгаа нь тэр.
Өдөржин гэрээ цэвэрлэж дуусгаад хүнс цуглуулахаар гарлаа.
Арай гэж тортой зүйлсээ дааж ядан алхаж байтал хажуу айлын эмээ хаанаас ч юм гарч ирэн торыг минь бариад: Хүүе Сува ганцаараа юу хийж яваа юм? Рэнжүн яагаав?
Би инээмсэглэн: Аан Инжүн ажилтай байгаа. Гэрийн хүнс дуусчихсан болохоор хүнсэнд яваад л. Та харин?Эмээ: Би ч яахав энэ хэдэн хүүхдүүдээ эргэж тойрч сайн эсэхийг нь харчхаад л явж байна.
Гэрийн үүдэнд бараг ирчихсэн учир би тортойгоо өөрөө барин: За энэ хүртэл хамт явсанд баярлалаа Нам сувилагчаа.
Эмээ инээн: За тэр юухан байхав дээ. За ор ор. Гээд саллаа.Би яагаад түүнийг Нам сувилагч гээд дуучихав?
Толгой хатгуулаад эхлэсэн учраас би ус уун түрхэн зуур нүдээ анин суув.
Гэнэт хонх дуугарахад нь би хаалга тайлтал Сичэн ах тортой юм барьчихсан зогсож байлаа.
Тэр бол Рэнжүний ах. Бараг л эмч мэргэжилтэй. Ер нь яг юу хийдгийг нь би сайн мэдэхгүй. Эсвэл надад хэлснийг нь би мартчихсан байх.
Би түүнийг оруулан: Сайн уу ахаа? Гэсээр түүнд цай аягалан зогслоо.
Сичэн: Сайн сайн. Намайг Рэнжүн явууллаа.
Би гайхан: Яах гэж? Гэхэд тэр тортойгоо ухан: Яагаав нөгөө тарилга. Бас эм ч байгаа.
Би нүдээ томруулан: Би өмнө нь хийлгэж байсан билүү? Гэхэд Сичэн ах сонин царайлан: Чи зүгээр үү? Өнөөдөр ямар хөлөөсөө босчихоов? Би 2 хоног тутамд ирж хийдэг шүү дээ.
YOU ARE READING
Sweet dreams sweetheart |Complete|
FanfictionНүдээ нээхэд нэг танихгүй газар хүлүүлчихсэн сууж байснаа санаж байна. Би өөртөө дахин дахин энэ бол ердөө л нэг тэнэг зүүд гэж хэлсэн. Мөн зүүдэнд минь нэгэн хүн өрөөнд орж ирээд надад тариа тарихад би унтчихсан. :Хайрт минь сэрээрэй! Чи унтаж бай...