Сүүлийн үед би ер нь ямар ч зүүд зүүдэлдэггүй гэдгээ ухаарч эхлэлээ. Нүдээ аниад нээхэд л миний ертөнцөд нар мандчихсан байдаг.
Би түүнийг гараараа ороон тэврээд нойрмог хоолойгоор: Чи өнөөдөр ажилгүй юм чинь би унтчихаж болно биз дээ. Гэхэд тэр гэнэт босож ирэн: Юу вээ. За алив би босож юм хийх гэж байсан юм байна. Алив чи наана ингээд унтаж бай. Би одоохон. Гэсээр юу юугүй босоод гүйчхэв.
Би ч юм бодсонгүй үргэлжлүүлээд унтчихлаа.:Хөөе! Сува! намайг ийн бага зэрэг чанга дуудахад би арай ядан нүдээ нээхэд Инжүн жижиг ширээ барьчихсан зогсож байх нь тэр.
Би гайхан босож суугаад: За юу болоод байнаа? Гэхэд тэр орон дээр жижиг ширээг тавиад үсээ илэн: Үгүй ээ чамайг ядарч байгаа гэж бодоод л.
Би инээн: Хөөрхөн дэгдээхий чинь. Гэхэд Рэнжүн хацар дээр үнсэн: За хоолоо идчих тэгээд эмнэлэг явъя. Гэлээ.Эмнэлэг ороход Рэнжүн: Яаая эмнэлэгийн үнэр ч бас эвгүй байна шүү. Чи ер нь ийм газар яаж ажилдаг байсан байнаа. Гээд хачин царай гаргалаа.
Эмнэлэгийн үнэр ч хамарт дасаж дээ.
Эмч гараараа дохин: Ноён хатагтай Хуан наашаа суугаач. За тэгэхээр тайван байгаарай. Хатагтай Хуан та жирэмсэн болсон байна. Гэхдээ ураг эмзэг үедээ явж байгаа учир маш болгоомжтой байх хэрэгтэй шүү Ноён хадагтай Хуан гэхэд Рэнжүн бүр гайхсан царайтай: Хайраа энэ эмч үнэн яриад байгаа юм уу? Гэж олон дахин шалгаагаад уналаа.
Эмч: Хүүе Ноён Хуан үнэн гээд байхад хэдэн удаа хэлүүлэх гээд байгаа юм. За одоо эмчдээ үзүүлээд тэгээд дараа ирэхэд болно. Одоо яв даа. Гэж эмч нь сүүлдээ уурлаад эхлэхэд Рэнжүн их номхон суугаад: Уучлаарай гэв.
Хөөрхөн мангар чинь.
Гарч явахад ухаан санаа минь хаашаа ч алга болчих шиг санагдав.
... Давхар амьсгал
Давхар цохилт
Давхар амьдрал.
Сэтгэлдээ би түүнийг дотор минь байгааг мэдэрнэ
Нүдээрээ би түүнийг үзээгүй ч
Харцаараа би түүнийг илбэнэ
Хэвэл дотор минь бойжих түүнийг
Хайрын дээдээр хайрлахыг би хүснэ...Эмчдээ үзүүлчихээд бид гэрлүүгээ буцаж явлаа. Гэр лүү явах зуур машинд Рэнжүн хамаг найзууд даа утасдаж хэлнэ гээд баахан хүн рүү залгаж байтал гэнэт л толгой руу хүчтэй хатгуулж өвдөн би өвдөлтөө дийлэлгүй унтчихлаа. Эсвэл ухаан алдчихсан байх.
-----
:Эмчээ сэрчихсэн шүү. Гэхэд нөгөө толгойноос гардаггүй залуу дээрээс минь харан зогслоо.
Би гайхан босож суугаад: Уучлаарай би хаана?Тэн: Таны 3долоо хоногийн өмнө өөрөө ирсэн эмнэлэг. Бас таньд нөхөр байхгүй гэдгийг сануулчихъя.
Би хэвлийгээ барьж үзэн:Би юунаас болж энд ирсэн юм бэ? Бас бас хүүхэд минь?
Тэн гайхсан бололтой: МИЁОН-А гэж чанга хэн нэгнийг дуудахад намайг сэрээдэг сувилагч хүүхэн гарч ирлээ.Миёон: За эмчээ?
Тэн: Тэмдэглэл дээр түүнийг хүүхдийн талаар ярьсан гэж бичээрэй.
Тэгэхээр та сэрснийхээ дараа дахиад 7 хоног унтсан учраас бид таныг хүчээр сэрээхээс өөр аргагүйд хүрсэн. Бид танийг эмчлэх аргыг тийм ч сайн олоогүй л байна.
Би уйлан: Хүүхэд минь яасан юм гэж би асуугаад байна! Бас чи хэн юм!
Тэн уурлан чангаар: Нэг юм хэлэхэд хэрэв та өөрийгөө ингээд хүүхэдтэй гэж итгээд байвал төсөөллийн жирэмслэлттэй болно гэдгийг хатуу сануулчихъя. И Сувилагчаа түүнийг унтуулахгүй харж байгаарай. Гээд гараад явлаа.Бурхан минь би таньд юу хийсэн гэж намайг ийм аймшигтай зүүд зүүдлүүлээд байгааг чинь ойлгохгүй нь.
Миёон гэх бүсгүй хажууд минь суугаад тавцантай хоол ойртуулан: Пак хатагтай та хоолноос идээч. Та маш олон хоног унтсан учир бие чинь хоол тэжээлээр дутагдсан байгаа. Хэрэв та дахиж маш удаан унтвал бид таныг гуурсаар хооллохоос өөр аргагүйд хүрнэ шүү дээ. Гэж ятгасан тул би хоолноос хэд хэд халбагадахад толгойны минь өвчин бага ч атугай арилж байсан тул би яг л өлсгөлөн чоно шиг хоол руугаа дайрсан гэхэд болно.
Ходоод минь дүүрч эхлэхэд би шим тэжээлдээ цатгалдан нүд минь талимаарч эхлэлээ.
Би бараг л унтах гэж байхад Тэн гэх эмч залуу төмөр хаалга хүчтэй түлхэн орж ирлээ. Сувилагч бүсгүй ч удаан зогссоноос зүүрмэглэсэн байсан тул тэр ч мөн цочин сэрлээ.
Тэн Миёоныг түлхэн: Бурхан минь чи өөрөө унтчихаа юу?! Чамайг би түүнийг харж бай гэснээс бүүвэйлээд унтуулчих гэж огт хэлээгүй шиг санагдах юм. Явж Пак өвчтөнд дусал залга! Гэж түүнийг загнан явуулаад над руу харан толгой сэгсрээд: Хатагтай Пак хэрэв та өөрөө сэрүүн байхгүй бол бид таныг хүчээр сэрүүн байлгах хэрэгтэй. Гээд хэдэн эрэгтэй сувилагчийн хувцастай хүмүүс орж ирээд гарт минь дусал залган гарахад Тэн над руу харан: Хатагтай бид үүнийг хүсэхгүй байгаа ч энэ таньд мөн бидэнд шинэ өвчин нээхэд ч тус болж болно гэдгийг санаарай гуйя. Гэж хэлээд гарав.
Рэнжүн-а зүүд минь улам л урт болоод байна. Энэ залуу намайг зүүдэнд минь тамлаж байна. Чи минь намайг хэзээ энэ аймшигт зүүднээс минь сэрээх вэ?
For: MLA
-Miso-
YOU ARE READING
Sweet dreams sweetheart |Complete|
FanfictionНүдээ нээхэд нэг танихгүй газар хүлүүлчихсэн сууж байснаа санаж байна. Би өөртөө дахин дахин энэ бол ердөө л нэг тэнэг зүүд гэж хэлсэн. Мөн зүүдэнд минь нэгэн хүн өрөөнд орж ирээд надад тариа тарихад би унтчихсан. :Хайрт минь сэрээрэй! Чи унтаж бай...