Намайг сүрхий тэвэрч аваад уйлаад байсан бүсгүйг би гэнэт л саналаа.
Нэлээн олон жилийн өмнө юмаа даа. Зүүдэндээ надтай дэлгүүр хэссэн бүсгүйтэй чигтэй адилхан байсан.
Би хөмсгөө нумруулж: За байз. Чамайг би харж байсан юм шиг байх чинь? Гэвэл тэр намайг тэвэрч аваад: Тэнэг хүүхэд минь юугаа яриад байгаа юм бэ?! Чи намайг харж байсан биш. Намайг надаас ч илүү мэддэг хүн шдээ Сува. Чи найзыгаа санахгүй байна уу? Ммм? Ким Тэиныг санахгүй байна уу? Чиний үргэлж жижигхэн гэж шоолдог тэр хүн чинт байна?! Гэж өөрийгөө сануулах гэж хичээн тэр намайг сэгсчинэ.
Энэ хүмүүс чинь бүгдээрээ галзуу юм уу?
Надад төвөгтэй санагдаж эхлэсэн учир би түүнийг түлхээд яг юм хэлэх гэж байтал: Тэр таныг санахгүй ээ. Гэж хана налан зогссон Миёон хэлэв.
Тэин гэх бүсгүй улам цурхирах аятай уйлаад: Тэр яагаад намайг санахгүй юм?! Яагаад?! Би түүний гэр бүл байхад тэр намайг яагаад мартана гэж?! Би чамайг орхиод явсанд чи уурлаад надаар ингэж тоглож байгаа юм уу? Гээд гарыг минт атгаж аван духан даа наагаад: Тийм бол намайг уучлаарай. Би чамайг дахиж орхиж явахгүй тийм болохоор надаар битгий ингэж тоглооч дээ! Гэж цөхөрсөн аятай хэлэхэд нь миний сэтгэл өвдөв.
Би түүнийг өөртөө ойртуулан тэврээд: Би чамайг мэдэхгүй ч чи хэтэрхий өрөвдөлтэй санагдаад би чамайг тэвэрч байгаа юм шүү. Гэж хэлээд түүнийг тайвшруулах санаатай нуруун дээр нь зөөлөн товшлоо.
Тэр эмэгтэй явахгүй хажууд минь байна гэж зүтгээд байсанд Миёон хөөгөөд явуулчихсан.
Би: Миёон-а тэр эмэгтэй гэхдээ өрөвдөлтэй юмаа. Намайг яагаад таньдаг хүнээ гэж бодсоныг нь мэдэхгүй ч хөөрхий тэр хүнийг лав их л санасан юм шиг байсан. Гэхэд Миёон эв хавгүй инээмсэглэн: Харин тийм бололтой. Гэж хариуллаа.Би өөрийгөө ямар төрхтэй байгааг мэдэхгүй юм. Учир нь энд толь байдаггүй. Мөн Миёон биеийг минт үргэлж арчиж өгдөг. Тэгэхэд л би өөрийн цонхийж яс шиг болсон биеэ хараад цочирддог ч үүнийг зүүд гэж бодоход буцаад л тайвширдаг.
Үнэхээр л зүүд юм чинь би турсан ч яах ч үгүй шүү дээ. Би ханиах болгон доо цусаар бүгшүүлэн ханиах нь надад яг л өвчтэй хүний дүрд жүжиглэж байх мэт хачин сэтгэгдэл төрүүлнэ. Тэгсгээд нойр минь хүрэв.
Би нүдээ анин: Миёон-а би ингээд унтчихаж болох юм уу? Гэхэд тэр: Зүгээр дээ хатагтай та унтсан ч болно. Одоо хэн ч таныг зовоохгүй. Та сайхан зүүд зүүдлээрэй хатагтай. гэлээ.
Би үүнийг сонссон дариу даа гүн нойрон доо автах шиг болов.
----------
Миёон Тэин гэх бүсгүйг аргадан: Та түүнийг өвчтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр энд ирэх дээ л аль хэдийн өвчин нь хүндэрчихсэн байсан. Тиймээс одоо та түүнийг явуулахаас өөр аргагүй.
Тэин уйлан: Түүнд гэр бүл байхгүй ээ. Жаахан байхад нь аав ээж нь авто ослоор нас барсан. Би ч мөн ээжтэйгээ л амьдардаг. Тэр миний гэр бүл, би ч түүний ганц гэр бүл байсан. Надад сэтгэл зүрх минт бутрах шиг ямар их өвдөж байна гээч.
Миёон түүнийг тайвшруулах гэж хичээх ч өөрөө ч хяналтаа алдчихсан байх аж.Тэин: Тэр яг л цэцэг шиг тийм үзэсгэлэнтэй. Хүн болгон түүнд татагддаг. Гэвч сайхан бүхэн богино настай гэж энэ бололтой. Бурхан надад өгсөн бэлгээ буцаагаад авчихлаа. Гэж чангаар ихэр татан уйллаа.
Миёон нулимсаа арчин: Зүгээр дээ. Пак хатагтай огтхон ч өвдөхгүй байгаа. Тэр харин ч жаргалтай байгаа. Гэв.
Zaza tgd duusahad gantshan heseg l yumu da. Bayrlalaa
-Miso-
YOU ARE READING
Sweet dreams sweetheart |Complete|
FanfictionНүдээ нээхэд нэг танихгүй газар хүлүүлчихсэн сууж байснаа санаж байна. Би өөртөө дахин дахин энэ бол ердөө л нэг тэнэг зүүд гэж хэлсэн. Мөн зүүдэнд минь нэгэн хүн өрөөнд орж ирээд надад тариа тарихад би унтчихсан. :Хайрт минь сэрээрэй! Чи унтаж бай...