5

431 72 13
                                    

Рэнжүн намайг асрахын тулд ажлаасаа чөлөө авсан. Тэрээр намайг өдрөөс өдөрт шим тэжээлтэй хоолоор хооллох боловч тордох тусам цэцэгс минь улам л хагдраад байх шиг санагдана.

Хүүхэд байхаасаа л туранхай байсан би хүүхэд тээснээс болж улам л шим шүүс минь шавхагдаж байх шиг санагдана.

Хүүхэд минь бидэнд ирээд аль хэдийн 4 сар болжээ.

Рэнжүн доош тонгойн: За одоо гараад зогсоорой.

Би хичнээн өөрөө жингээ харж чадах байсан ч доошоо тонгойвол өвдөнө гэж намайг халамжлах нөхөр минь.

Би: За хэд болж?
Рэнжүн жоохон сонин царайлан: Юу жин чинь 49,8 гэж байна.

Би баярласан даа түүнийг үнсээд авлаа.

Тэр учрыг нь асуун гайхаж надаас асуух бол би өнгөрсөн сард 47,2 кг жинтэй болсон байснаа нуухаар шийдэв.

Үнэндээ би хүүхэд тээж байгаа гэмээргүй туранхай байсан хэрэг.

Би нүдээ анин хамраа чимхэн найтаахгүйг хичээж байв.
Инжүн гайхсан бололтой: Хайраа яагаад хамраа чимхээд байгаа юм? Гэхэд нь би хошуугаа унжуулан: Найтаахаар яагаад ч юм бүр нэг хатгуулж байгаа мэдрэмж төрөөд байна. Чи миний өмнөөс найтаалгаад өгөөч Инжүн-а. Гэвэл тэр чанга инээн толгой илээд: Хэрвээ би чиний өмнөөс хийдэг байсан бол хүүхдээ ч бас би төрүүлчихнэ шдээ. Гэлээ.

Хөөрхөн амьтныг хараад байгаарай. Ингээд хамаг хайр гоожуулаад хаячих юм.

Би Инжүний үсийг оролдон: Уйдаад байна. Гаръя тэхүү? Гэж гуйхад
Инжүн намайг татан босгоод үнсэн: За тэгвэл хувцсаа өмс. Гээд гарахаар боллоо.

Бид парк оръё гэж бодсон ч надад чимээ шуугиантай газраас илүү зуслангийн байр луугаа явахыг илүүд үзэв.

Би том далбагар малгайгаа хэнэггүй тохчихоод ногоорон харагдах талбайгаар хөл нүцгэн гүйж талбайг услах усанд норчихлоо. Харин Рэнжүн гэртээ хоол хийж байгаа.

Ногоон зүлгэн дээр дээш харан хэвтээд тэнгэрийг ширтэн: Охин минь. Би яагаад ч юм чамайг охин байх гэж бодоод байх юм. Хэрэв чи минь охин байвал ээж нь чамайг хамгийн үзэсгэлэнтэй цэцгийн нэрээр нэрийдвэл чи минь надад баярлах болов уу?
Тэртээд харагдах тэнгэрийн одоор нэрлэх ёстой юм болов уу? Гэж хэвлэж илэн ярихад гэнэт
Рэнжүн: Цэцэг ч биш од ч биш. Тэнгэр гээд нэрлэчихвэл хөөрхөн юм биш үү?
Би инээмсэглэн: Хуан Ханыл?

Sweet dreams sweetheart |Complete|Where stories live. Discover now