04

1.5K 200 4
                                    

Жонгүг маргааш өглөө нь дэндүү жаргалтай өглөөг угтлаа. Тэрээр жижигхэн хүүхэдтэй хөлбөмбөг тоглож байхад нь өөр нэг үзэсгэлэнтэй нэгэн, түүний нөхөр тэдний зургийг дарж байна гэж зүүдлэжээ. Иймэрхүү зүйл зүүдлэх нь түүнд хачин санагдана. Тэр хэзээ ч урьд нь гэр бүлтэй болохыг хүсэж байгаагүй. Ялангуяа өөрийнхөө аав ээжийг харж өссөний хувьд.

Санаа алдан, орноосоо босоод шүршүүрт орлоо. Сэрсэн цагаасаа хойш секунд бүрт Жимин Жихён хоёрын тухай бодол түүний толгойноос салсангүй. Гэхдээ энэ арай л яараад байгаа юм шиг. Тэр өмнө нь амьдрал зохиож байсан нэгэнд шууд дурлачихаж болохгүй. Тэр магадгүй Жонгүгийг тийм нүдээр хараачгүй байх. Гэвч тэр сайн хүн болохоор хэдий Жонгүгийг романтик нүдээр харж чадахгүй байж болох ч тэд сайн найзууд болж үлдэж болно биз.

Түүнтэй зөвхөн найзууд хэвээр үлдэнэ гэх бодол Жонгүгийн зүрхийг өвтгөж байсан ч энэ асуудалд хүүхэд оролцож байгаа болохоор тэрээр бүх зүйлийг удаан нухацтай болгох хэрэгтэйг ойлгож байлаа. Тэр Жихёныг хайрлахгүйгээр Жиминийг хайрлаж болохгүй.

Жонгүг хар подволк, хар уранхай жийнс, хар тимберланд болон Gucci-н шил зүүгээд утсаа шүүрэн Тэхёных руу явахдаа бэлдлээ.

"Жонгүг..." эргэж харвал түүний эмээ нь өөрийг нь дуудаж байв.

"Сайн уу, үзэсгэлэнт минь!" гээд эмээгийнхээ зүг гүйлээ. Тэр эмээдээ маш их хайртай. Амьдралынх нь турш эмээ нь л түүнийг хамгаалсаар ирсэн.

Эмээ нь инээмсэглэн, түүнийг тэврээд,

"Хаачих гээд яараад байгаа юм?"

"Тэхёных руу! Танд ямар нэг зүйл хэрэг болоо юу?" түүний хоолойноос хайр мэдрэгдэнэ.

"Өө үгүй дээ. Харин Тэхёнд надтай тэгж байгаад уулзаарай гэж хэлээрэй. Түүнийг саначихлаа байна" хэмээн инээв.

"Ойлголоо!" Жонгүг инээсээр эмээгээ чангаар тэвэрнэ.

"Гэхдээ чи надаа ирэхдээ сүши аваад ирж чадах уу?" Эмээ нь түүний хацарнаас чимхэхэд Жонгүг толгой дохин инээмсэглэл дүүрэн гарч одлоо.

Тэр Жонгүгийг ширтсээр үлдэв. Жонгүг их өөр харагдсан бөгөөд эмээ нь түүнийг ийм баяртай байгааг хараагүй уджээ. Бүр дөнгөж өдөр эхэлж байхад шүү. Юу болсон юм бол? Эмээ нь юу ч тохиолдсон бай түүнийг үргэлжлүүлэн жаргалтай байгаасаа гэж залбиран буцаад явлаа.

-----------------------------------------

"Пак Жихён!" хичээлд нь явуулахдаа бэлдэж усанд оруулж байхад нь Жихён түүн лүү ус цацан тоглох нь Жиминийг инээхэд хүргэжээ.

Миний хүүгийн багшWhere stories live. Discover now