08

2.2K 245 55
                                    

Жонгүг чимээ гаргалгүй гэртээ орж ирээд өөрийнхөө өрөө лүү зүглэв.

"Жонгүг" Түүнийг эргэж харвал аав нь ар талд нь зогсож байлаа.

"Яасан?"

Аав нь ширүүн дуугаар, "Шөнийн 1  цаг болж байна. Чи хаагуур байсан юм?"

"Одоо л та санаа тавьдаг болоо юу?" Жонгүг зөрүүлэн дуугаа өндөрсгөнө.

"Жонгүг..." гэвч эмээгээ гарч ирэхийг харсан түүний нүд илүү зөөлөн болов.

"Эмээ.." гэмшил түүнийг нөмрөн авахад Жонгүгийн хоолой нь ч бас зөөлөрчээ.

"Өлсөж байна уу?" тэрээр аяархан хоолойгоор асуунгаа дөхөж очин хацрыг нь илнэ.

"Үгүй ээ. Би идчихсэн... Намайг уучлаарай. Би таны сүшиг мартчихаж" Жонгүг гунигтайгаар инээмсэглэх бол эмээд нь сэжигтэй санагдав. Түүний ач хүү ямар нэгэн маш чухал зүйл болоогүй л бол хэзээ ч түүний асуусан зүйлийг мартах учиргүй. Жонгүгийн аав сэтгэл нь гонсойсон аятай өрөө лүүгээ орлоо.

"Зүгээр дээ, ямар нэгэн ажил гараа юу?" Түүнийг эелдэгээр асуухад,

"Тийм ээ.." хэмээн доош харав.

"Жонгүг. Миний мэдэх  хэрэгтэй ямар нэг зүйл байгаа юм биш биз?" гээд хацрыг нь зөөлөн базлаа. Жонгүг эмээ рүүгээ өнгийж харах үед одоохондоо биеэ барих ёстой юм шиг санагдана.

"Үгүй..." түүнийг амандаа бувтнахад эмээ нь ойлголоо, тэр хэлэхэд хараахан бэлэн биш байна.

Эмээ нь духан дээр нь үнсээд, "Юу ч бай би эндээ байж л байх болно шүү"

"Баярлалаа, үзэсгэлэнт минь" эмээгээ чангаар тэвэрсний дараа Жонгүг өрөө лүүгээ орлоо.

"Гайхалтай эцэг эхдээ баярлалаа" Түүний дотоод сэтгэл өөрөө өөртөө гунигтайгаар шивнэнэ. Жонгүг нүдээ анин хүүхэд наснаасаа хойш үзсэн бүх зүйлээ эргэн бодов. Гэрлэлт гэдэг зүйлийг тэр үед ч ойлгодоггүй байсан.

Бүгд явсан хойно сургууль дээрээ ганцхан Жонгүг л үлдэж хоцорчээ.

"Бид өөр хэн нэгнийг дуудах ёстой байх, бяцхан аа минь? Аав ээж чинь утсаа авахгүй байна" Багш нь тайвнаар хэлэхэд Жонгүг толгой дохин эмээгийнхээ дугаарыг өглөө. Эцэг эх нь ахиад мартчихаж. Багш нь түүнийг өрөвдсөн нүдээр ширтэхийг Жонгүг ахин анзаарав. Тэр үүнийг үзэн яддаг. Түүний гэр бүл олны өмнө жаргалтай байгаа юм шиг дүр эсгэдэг ч үнэндээ энэ бол Жонгүгийн харсан эвдэрхий хаалганы цаадах дүр зураг. Тэднийг гэр бүл гэх бараг хэцүү. Ертөнцөд тэр хоёр эцэг эхтэй ч, бодит байдалд тэр яг л өнчин юм шиг байдаг.

Миний хүүгийн багшWhere stories live. Discover now