10

2K 262 80
                                    

Жонгүг цахилгаан шатнаас Тэхёны машин хүртэл тэнэг хүн шиг инээсээр явлаа. Тэхён хэдий ядарсан харагдаж байсан ч найзынхаа төлөө хэрэгтэй үед  нь юу ч хийж өгөх сэтгэлтэй нэгэн.

Жонгүг түүнийг тэврэн, "Ирж авсанд баярлалаа"

"Энэ ямар асуудал биш дээ. Гэхдээ бид ярилцах хэрэгтэй байна, Жонгүг" Тэхён аяархан хэлээд хөдөлгүүрээ асаав.

Тэхён хэдий дуу тавьсан ч мэдээж Жонгүгийн бодол санаа өөр газарт. Тэрээр Жихён түүнийг хэрхэн тэвэрч байсныг бас Жихёныг ямар ихээр хамгаалахыг хүсэж байсан талаар бодсоор л байлаа.  Түүнд өөрийг  нь аюулгүй байлгах хэн нэгэн мэдээж хэрэгтэй, тэр бусад хүүхдүүд шиг хүүхэд насаа өнгөрүүлээгүй. Жиминийг завтай болох хүртэл түүнийг паркад аваачих, хамт тоглох хэн ч үгүй. Хүүгийн төлөө зүрх нь хөндүүр оргиж байгаадаа дэмий л санаа алдана. Тэр түүнийг өрөвдсөндөө биш, хэдий эцэг эх нь хоёулаа байсан ч Жонгүгийн үзэж туулаагүй орхисон бүх зүйлийг Жихёнд өгөхийг хүсчээ.

Жонгүг цонхруу харахдаа өөрийн тусгалаа олох үед Жимин яаж түүний гарнаас атгаж яаж түүний нүд рүү ширтэж байсныг санан уруулаа долоов. Жимин яг өөртэй нь адил өөрийг нь хүсч байсныг сайн мэдэж байна. Ядаж яг тэр агшинд. Гэхдээ Жимин Жихёныг халамжилж чадах тогтвортой  нэгнийг хүсэх байлгүй. Энэ магадгүй шохоорхол байж болох ч тийм биш юм шиг санагдана.

Тэхён нам дуугаар, "Жонгүгаа"

"Мм?" Жонгүг түүн лүү харцаа шилжүүлээд хөмсгөө өргөлөө.

"Чи ямар новшоо л хийгээд байна даа" Тэхёны хоолой өмнөхөөсөө ч баргил сонсогдоно.

"Юу гэсэн үг үү?" Жонгүг гайхсан бололтой.

"Чи яагаад замаасаа түүнд туслахаар явчихав?" Энэ удаад чангаар асуув. Өнөөдөр түүнд ямар ч сайн найзын бялдуучлал харагдсангүй.

"Хэн ч байсан туслах л байсан. Аюулгүй байдлын төлөө л"

Тэхён хоолойгоо намсган, "Бид түүнд машин түрээслээд өгчхөж болох л байсан. Өөрсдийнхөө итгэдэг хүмүүсээс асуугаад"

"Тэгвэл чи яах гэж ирж намайг аваад өөртөө төвөг удаад байгаа юм?" Жонгүг хариу сөргөөцөлдлөө.

"Учир нь надад чамтай ярих юм байна. Бас хэнд ч энэ яриаг сонсгохгүй гэсэндээ л тэр. Жонгүг би чамтай хамт өссөн, чи аль хэдийн маш олон зүйлтэй тэмцэж байгаа хүнд дурлачихаад байна шүү дээ. Түүнд хэрэгтэй хүн яг чи мөн гэхэд би эргэлзэж байна. Жиминд өөрийг нь үргэлж тууштай харж хандаж, үлдсэн амьдралд нь үлдэж чадах нэгэн хэрэгтэй. Харин чи бол тийм хүн биш. Би шалтгааныг нь мэднэ, гэхдээ тэр чинь ойлгохгүй л болов уу. Тэр аль хэдийн их юм үзэж туулсан болохоор." Тэхён Жонгүгийг буруушаасан юм шиг санагдуулахгүйн тулд нам дуугаар бүгдийг хэллээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 07, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Миний хүүгийн багшWhere stories live. Discover now