6

410 60 10
                                    

Ван Жэксон бол маш амжилттай яваа айдол.

Тэр айдолаас гадна хэний ч мэдэхгүй "Dispatch" компанийн Ерөнхий захирал.

Тэрээр Дэбютээ хийгээд удаагүй байсан ч аль хэдийн хөл дээрээ тогтсон байх үед эцэг эх нь Америк уруу авч явна хэмээсэн юм.

Энэ нь Жэксонд тэнгэр нураад ирж буй мэт л санагдаж байв.
Арга ч үгүй биздээ, Жэксонд тайзан дээр байх нь л амьдралдаа хийж буй хамгийн зөв зүйл мэт санагддаг учир тэр эцэг эхийнхээ саналыг дагахыг хүссэнгүй.

Юу тэднийг зогсоохыг урт удаан  бодсоны эцэст мэргэн санаа олсон юм.

Жэксон тоолж барамгүй олон охинтой үерхэж байсан ч нэгийг нь ч эцэг эхдээ танилцуулж байгаагүй тул тэдний туйлын хүсэл нь бэртэй болох л байсныг сайн мэдэж байв.
Эцэст нь эцэг эхдээ тэднийг бэртэй болсон хэмээн хэлээд хайртай бүсгүйгээсээ салж чадахгүй талаараа ч хангалттай ойлгуулсан. Эцэг эх нь зөвшөөрсөн ч нэг болзолтой байсан юм. Тэр нь түүний хийдэг ажлын яг эсрэг туйл болох "Dispatch Компани" ийг өвлөж авах байлаа. Түүнд энэ нь эхэндээ байж боломгүй мэт л санагдаж байв. Гэвч үлдэх ганц арга нь учир хүлээж авахаас өөр аргагүйдэж компани аа өв залгамжлан авсан байна.

Мөн бэртэйгээ танилцахыг шаардсан ч Жэксон "Одоохондоо тэр бэлэн биш байгаа, харин дараа нь та хоёрыг буцаж ирэхэд уулзуулахад бэлэн байх болно гэж амлаж байна" .

Ингээд тэр айдол хүний яг эсрэг ажлыг хийгээд чамгүй их хугацаа зарцуулав. Гэтэл хэдэн жилийн дараа эцэг эх нь ирж бэртэйгээ танилцах гэж буй тухайгаа хэлснээр энэ бүхэн эхэлсэн юм.

Өмнө нь заавал ирэхэд чинь уулзуулна гээд дүрст дуудлага хийхэд нь огт халгаадаггүй аргалчихдаг байсан юм.

Тэр гараад л хэн нэгнийг найз охины дүрд тоглоод өгөөч гэж гуйвал тэрэнд хэдэн мянган охин зөвшөөрнө. Харин тэр эцэг эхийгээ тийм ч амар хууртах хүмүүс биш гэдгийг сайн мэдэж байсан учир удаан бодсоны эцэст хайсан нэгнээ олсон юм.

Нэг өдөр тэрээр маш их бодолд дарагдаж өөрийгөө нусаараа тоглож буйгаа ч анзаараагүй.
Гэтэл ВАН ЖЭКСОН гэж орилох дуугаар л аль хэдийн шийдвэрээ гаргасан.
КАН СЭРА!

Тийм ээ үнэхээр энэ охин л эцэг эхийн минь хүсдэг гэнэн цагаахан ч асуудалд маш нухацтай ханддаг төрлийн хүн мөн.

[Сэра-гийн талаас]

[200110 12:04 AM]
Moonlight Cafe

Хэрэв танд маш галзуу хэдий ч сонирхолтой гэмээр санал ирвэл яах вэ?
Ажилладаг компанийн чинь захирал танд хамтран амьдрах санал тавьбал? бүр эцэг эхийнхээ өмнө хосууд мэтээр жүжиглээд өг гэвэл?

Dispatch film үзүүлж байна. Where stories live. Discover now