7

363 61 15
                                    

Жэксон: Кан Сэра та халагдсан. Сүүлийн сарын цалингаа бодуулж аваад ажлын байраа сулалж өгнө үү. Явж болно.
.
.
.
.
.
.
.
.
.

=======
.
.
.
.
.
.
.
.
.
.

Шүлсээ гоожуулан унтаж байсан би хар дарснаасаа болж орилж чаралж босч ирэв.

Муухай зүүд зүүдэлсэндээ амьсгаагаа дарах гээд ус уухаар явж байтал замд толь тааралдаж өөрийгөө хальт хартал ахин өөрөөсөө цочиж муухай чанга ориллоо.
Эгээтэй л толио аваад шидчихсэнгүй шүү.

Ээ бурхан будда минь, Ямар азаар зүүд байв аа.

Гялс давс хайж олон өөр рүүгээ жаал давс цацлаа. Муу ёр түй түй.

Үгүй ердөө, очиж очиж ийм балай зүүд зүүдлэхдээ яахавдээ цусаараа тээглэсэн юм.

Би ажилгүй болчихвол над шиг хүнийг ямар газар ажилд авах вэ дээ? :<

Ер нь зөвшөөрчихдөг юм билүү? Надад уг нь их ашигтай юмсан, Тэгээд ч захирлынх шиг гоё гэрт амьдарч үзээд л, Гэрийнхэн рүүгээ ч мөнгө явуулчихна.
Ер нь тэгье, тэгье зөвшөөрчихье!

Жаал хэрэгт хэрэггүй дэмий балай
зүйлс бодоод хэвтэж байтал гэнэт ажлаа санаад огцом босов.

Огцом босоод ирсэн болохоор гэнэт газар хөдлөлт болж байгаа юм шиг дайвалздаг байна шдээ. Ер нь хааяа нэг уумаар санагдах үед ганц хоёр огцом босчихвол сайхан согтчихсон юм шиг болоод эрүүл мэнддээ ч ашигтай юм биш үү энэ тэр.

Юу вэ би чинь одоо ажил төрөлтэй хүн байж ингэх ч гэж хнн

Сандарсандаа гарт таарснаа шүүрч авч өмсөөд, үсээ хам хум овоолоод, замдаа нүүрээ будахаар шийдээд цүнхээ шүүрээд гэрээс гаран гүйлээ.

Хаалгаа түгжчихээд цахилгаан шат хүлээн зогсож байхдаа өнөөдөр энэ шат нэг л удаан яваад байгаа мэт санагдав.
Үгүй ердөө хүн яарахаар ингээд цаг хугацаа харвасан сум шиг хурдалж харин бусад хүчин зүйлс яг л яст мэлхий шиг болчих юм.

Байзнаарай би чинь утсаа авсан билүү? Өө тэр утсаа мартчихаж хог гэж буцаж орж авахаас.

Буцаж гэр рүү орж утсаа авчихаад буцаад иртэл өнөөх ирж ядаад байсан шат чинь аль хэдийн ирээд буцаад явчихсан байв!

Are u kidding me? lol -.-

Буцаж дуудахаар дахиад л удах байх гэж бодоод шатаар доош уруудав.

Ай даа тэгээд долоон давхараас доошоо гүйж байгаа хүн чинь үүдэнд ирэхдээ усан хулгана аятай л болоод гарах юм байна шдээ.

Хөлсөө арчихгүй бол гай болж ханиад хүрчихнэ, өө тэгээд эм
тарианы мөнгө гээд явж өгнө. Би чинь одоо өөртөө л хайртай байхгүй бол хэн намайг хайрлах вэ дээ хөөрхий минь Т^Т

Хачин юм хуманд хөөгдөж туугдсан амьтан зам дээр гүйж гарч такси барив.
Бүр нэг ч такси зогсдоггүй ээ ядаж байхад яр гэгчээр.

Яачихсан үйлийн үртэй өглөө гэхээрээ ийм байдаг байна аа. Бурхан тэнгэр намайг гэсгээж байгаа юм байхдаа.

Ашгүй арай гэж нэг ах зогсов. Замдаа нөгөө ахтай чинь хорвоогийн хамаг юмыг хамаж шимж чалчиж өгөв өө.

Явсаар, явсаар компани аасаа бага зэрэг зайтай газар зогсоод ажил уруугаа жороолов.

Яааг илүү ч үгүй, дутуу ч үгүй Арван гурван минут гучин хоёр секунд хоцроод орлоо. За одоо тэгээд хоцорсон минутаар цалингаас хасна энэ тэр гээд Ван Жэксон өгдөг жоохон цалин дээрээ гонжирч өгнө өө.

За яахав жоохон гэж сая хальт бурчихлаа, яахав яг ч жоохон биш лдээ кк

Хаалгаар оронгуутаа л таван давхарт байрлах захирлын өрөө рүү шийдэмгий алхлаа. Яг энэ үед нэг тийм кинон дээр гардаг гол дүрийн эмэгтэйн үс нь салхинд намираад л, гэрэлтээд л, гоё ая яваад л байдаг шиг үнэн өөрийгөө мэдэрчихсэн алхаж байтал

Юна нэг булангаас гарч ирээд дэгээдэж унагахаа шахав.

Юна: Аннён сэрээхэн

Би: Алга бол -.-

Энэ нэг юм одоо энд тэндхийн булан тохойд ороод л явах юм. Хачин жижигхэн болохоор харагдахгүйг нь яана.

Буцаж алхах гэсэн ч болж өгөхгүй байсан дээр захирлын өрөө рүү хам хум гүйж орлоо.

Би: ЗАХИРЛАА! БИ ХИЙЕ, БИ ХИЙЧИХЬЕ!

Жэксон: Юу, айн, яасаан

Би: Нөгөө санал аа, би зөвшөөрье, намайг битгий ажлаас халаарай гуйж байна:<

Жэксон өчигдөрхөн л хөөж туугаад байсан байж шууд зөвшөөрсөнд нилээн гайхсан бололтой харж харж ойлгосон бололтой

Жэксон: ААН, ок тэгвэл шууд гэрээгээ байгуулъя

Би: Wuuttt! Юун гэрээ вэ? бас

Жэксон: Бид чинь одоо хамтрагчид болж байна ойлгож байна уу?

Тэгэхээр хамтрагчид гэрээ байгуулах ёстой биш үү?
*Ёжтой инээмсэглэх*

"Тэгэхээр ийм байна Кан Сэра"


















AN: Сайн уудаа? Амалснаараа идэвхтэй бичиж эхлэлээ кк.

SJ байлаа✨

Dispatch film үзүүлж байна. حيث تعيش القصص. اكتشف الآن