[200101 08:00] Ариун цэврийн өрөөнд
Бидний хэн нь ч юу болсон талаар санахгүй байсан учир юун түрүүнд ариун цэврийн өрөөнөөс гарч хувцсаа ч олж өмсөцгөөн, ажлын зүг баахан шартсан хүмүүс гэдэн годон хийв.
Dispatch компани оффис
Дарга "Байзаарай, байзаарай битгий хурдан яриад бай Сэра, Бүх бичиг баримт байхгүй байна иий?"
Би "ТИЙМ ЭЭЭ! БҮГД ЮУ Ч БАЙХГҮЙ БАЙНА ГЭЭД БАЙНА!!"
Дарга "Зазааза ойлгомжтой, Зөөлхөн лдөө, Бүх бичиг баримт байхгүй байгаа юм байна, Байхгүй, Байхгүй"
.
.
.
.
.
.
АЙН, БАЙХГҮЙ??? О.ОБи "Би хаа сайгүй үзсээн, үнэхээр алга! Бүр ядахдаа Жихёны нөүтбүүк ч байхгүй байна! Ингэхийг нь мэдээд л би бусад дээр нь хуулаад авъя гээд байхад тоохгүй байсан нь хэн билээдэээ
ㅠㅠ, Одоо юу гэх болж байна аа! Ааэш! "Яах вэ, яах вэ өнөөдөр 09:00 цагаас зарлах ёстой шүү дээ, Ядахдаа захиралд юу гэж хэлэх юм бэ?
Оны сүүлийн ИХ УУЛТ хийгээд өглөө сэртэл бүх юм алга болчихсон гэлтэй нь бишдээ? Сүргээрээ толгойгоо таслуулна даа тэгвэл .-.
Эсвэл бид нарыг томоотой хооллож байтал Маф ийн бүлэглэл ирээд буу тулгаад, Юнаг өг эсвэл бүх бичиг баримтаа өг гэхээр нь өгөөд явуулсан гэх үү? Дарга Юнад сэргэлэн, өхөөрдөм гээд сайн байдаг юм чинь! Тэгье, тэгье ердөөсөө л Юна руу бүх хэргийг чихчихье! Угаасаа тэр нээх гэмгүй хирнээ гэм хийчихмээр эвгүй царайтай нөхөр шүү дээ!
Гаднаас Юна "ААААААААААААААААААААААААААААААА"
орилсоор байгаад хоолой нь хатсан бололтой ширээн дээр харагдсан усыг нэг балгачхаад буцаад
Юна "ААААААААААААААА
ААААААААААААА"Дарга "За бас яавдаа, юу болов чаралбаа минь! энд том хэрэг мандчихаад байна, юу ч гэсэн хэлтсийнхнийг цуглуул!"
Бүгдийг нь цуглуулаад орилох нэгэн нь орилж, газраар тийчлэх нэгэн нь тийчлэж, нүдэнд нь нулимс хурцгааж . . .
заза тоглосон юм даа, энэ бүх үйлдлийг зөвхөн Юна ганцаараа хийж байв, харин бусад нь дор бүрнээ чимээгүй юу хийх ээ бодсоор л . . .
[200101 09:00 AM] Захирлын өрөөнд
Би "Т.т.тэгэхээр захирлаа, би юу хэлэх гэсэн бэ гэхээр, би, юу ч гэсэн эхлээд манай хэлтэс танд маш их хайртай тэр тусмаа Юна танд хязгааргүй их хайртай гэдгийг сануулах гэсэн юм!"
Би юнаг хатгаад зөөлөн шивнэн "Зүрх гарга тэнэг ээ!"
Юна хажууд далжганаж байн байн зүрх гаргаж захирал ч өнөөхт нь хөөрөөд өхөөрдөөд эхлэв.
Зовлонгийн түргэн нь дээр!!
Би Нүдээ чангаас чанга тас аниад
" БҮХ ЮМ АЛГА БОЛЧИХСОН ЗАХИРЛАА!!!"Юнаг харан өхөөрдөж байсан захирлыг миний үг чангахан дэлсээд авав бололтой, гэнэт зогтусан над уруу хамаг арьсаа нүүрэн дээрээ овоолж байгаад харахад
Жижигхээн биетэй Юна намайг хамгаалж буй бололтой түргэхэн урд минь ирж зогсоод "Дарга аа, тэгэхээр юу лдааа, үнэнийг хэлэхэд бид хэд цомхоон иййм жижигхэн ажил хэргийн уулзалт хийсэн байхгүй юу, тэгсэн гэнэт зэвсэгтэй буутай, гар буутай, гарнаттай, танктай,"
"Өө биш ээ танкгүй шүү, ямартай ч тийййм аймар хүмүүс орж ирээд тэгээд шууд л нөгөө буу, гар буу, гарнат, танк аа манайхан руу тулгаад"
"Өө биш ээ танк тулгана гэж юу байхав дээ хэхэ, тэгээд Энэ хөөрхөн алаг тормолзсон том нүдтэй, өндөр гуалиг биетэй, харахад нүд гялбам охиныг өг эсвэл энэ хэрэггүй хог шиг бичиг баримтаа өг гээд харин хэхэ"
Захирал уруу нээх нүдтэй ч юм шиг онийсон нүдээрээ тормолзоод"Тэгээд харин манайхан чинь наддаа хайртай юм болохоор, таныг бас надад хайртай болохоор намайг авж үлдээд бичиг баримтаа өгөөд явуулсан юмдаа! тэгээд өнөөдөр зарлах хосын ямар ч мэдээлэл баримт байхгүй захирлаа!"
Над уруу эргэж харснаа бахархалтай инээмсэглэл тодруулаад
Захирал гэнэт босж ирж Юнаг сайтар эргэж тойруулж харж байснаа "заза, Юна минь л эсэн мэнд байвал болох нь тэр! тэр баримт мэдээлэл ч яахав! Уламжлалаа энэ жил алгасаж болноо болно! Харин ч танай тасгийнхан зөв юм хийсэн байна, шагнах хэрэгтэй!""Гэхдээээээ КХМММ КХММ"
"Үүнийг хэнд ч мэдэгдэхгүй байцгаая"
VOCÊ ESTÁ LENDO
Dispatch film үзүүлж байна.
FanficЖилийн жилд уламжлал болгон зарладаг, олон сая фэнүүдийн хүлээлтийг үүсгэдэг 1сарын1 нд зарладаг хос энэ удаад яагаад зарлагдсангүй вэ?