Гэм

9 2 0
                                    

Бүхий л фен охидын адилаар би айдолуудыг шүтдэг байсан. Миний амь амьдрал мэт хайрлаж , шагнал авахад нь хөөрч баясаж , тайзан дээр уйлахад нь хамт зовлон шаналал баяр хөөрийг нь мэдэрсэн юм шиг л уйлж инээдэг байсан. Гэхдээ одоо би тэр мэдрэмжүүдийг мартаж байна. Хэдэн жилийн өмнө сонсдог байсан дуунуудаа сонсоход яг л тэр үед дагаад дуулж байсан минь , уянгын дууг нь сонсоод уйлж байсан минь , гал гарсан үзүүлбрийг нь үзээд дагаж бүжиглэж байсан минь нүдэнд харагдах юм. Би хөндийрөөд байх шиг. Бас энэ нь намайг нь тэднийхээ өмнө гэм хийсэн юм шиг мэдрүүлж байна. Ойрд мэдрэмжүүдээ ойлгохоо болилоо. Бичиж байгаа юмаа ч ойлгохоо болилоо.

I JustWhere stories live. Discover now