-Байхгүй тэр минь-
Хичнээн нүд минь анилдаж өөрийн эрхгүй унтсан ч би өглөө сэрэхдээ шөнөжин унтаагүй хүн шиг гархилсан нүдтэй сэрэв.Би шууд л утсаа шүүрч аваад Тэюун руу залгалаа.
Би: Байна уу? Юнсо чам дээр ирсэн үү? Гэртээ лав огт ирсэнгүй.
Тэюун: Тэр үнэхээр урлан дээрээ ч огт ирээгүй гэнэ. Бид цагдаад мэдэгдсэн дээр байхаа. Би чамайг очиж авъя тэгээд Юнсог олцгооё. Гээд утсаа таслалаа.Сэтгэл бачимдаж Юнсог хурдан шиг л олчихвол сэтгэл доторх гал минь унтарчих юм шиг санагдана.
Би хурдхан хувцасаа өмсөөд гэрээсээ гарахад Тэюун аль хэдийн ирчихсэн байлаа.Тэюун над руу санаа зовсон байдалтай харан: Юнми чи унтаагүй хэрэг үү? Гэв.
Уул нь үхсэн юм шиг л унтсан юмсан.
Би машины цонхоор ширтэн: Тиймээ огт унтаж чадсангүй. Гэхэд тэр над руу өрөвдсөн эсвэл эвийлсэн харцаар харж буй нь надад мэдрэгдэнэ.
Би энэ хүнээс ийм харцыг хүлээгээгүй шүү дээ. Би энэ хүнээс зөвхөн намайг хайрласан, яг л би түүний бүх зүйл бүтэн ертөнц нь юм шиг над руу харахыг хүссэн.
Харамсалтай нь тэр харц над дээр биш Юнсо дээр тусдаг. Миний нүднээс өөрийн эрхгүй нулимс урслаа.
Буруугаар битгий ойлгоорой. Би Юнсог алга болсонд биш харин түүний хайрласан эмэгтэй Юнсо байсанд гунигласан даа л тэр.
Бид саадгүй хурдан явсаар цагдаагийн газар ирлээ.
Тэюун: Ким Юнсо. Эмэгтэй 25 настай. Алга болоод аль хэдийн хорин дөрвөн цаг болчихсон. Гэж тайлбарлахад цагдаа залуу: Та нар хүн амины хэргийн ахлах мөрдөгч Юта гээд залуу байгаа яваад оч. Гэж хэлэв.Бид нөгөө залуу дээр нь очиход их сонин улаавтар дуу үстэй залуу байсан нь намайг багагүй гайхшрууллаа.
Чөтгөр ав! ажлаа мартчихаж.
Би Тэюуныг уулзчих гэж хэлчхээд Жонин руу залгалаа.
Жонин: Байна уу? Юнми чи яав хаана байна?
Би: Манай эгч алга болчихлоо. Би одоо цагдаагийн газар байна. Хагас өдрийн чөлөө өгөөч гээд нарийн бичигт хэлчих. Би үдээс хойшоо очно. Гэж хэлчхээд шууд утасаа таслалаа.Би Тэюуныг хүлээж зогсоход тэр нөгөө залууд баяртай гэсээр гарч ирэв.
Би: Болчихсон уу? Тэр толгой дохин: Болчихсоон. Би чамайг ажил дээр чинь хүргээд өгөх үү? Гэхэд нь би чимээгүй толгой дохив.
YOU ARE READING
I'm okey |complete|
FanfictionХэрэв гэнэт сэтгэл чинь гүн ангал руу уначихсан аятай хүнд санагдаж өвдөөд эхлэвэл яах вэ? Эсвэл өчигдөр юу хийсэн, юу идсэн гээд бүх юмаа мартаад байвал яах вэ? Үгүй гэхэд хэн нэгэн цээжийн дотор чинь орж суучхаад халуун цогоор дотроос чинь түлээд...