Ес

263 44 4
                                    

Юу болоод байгааг тархи ойлгож амжаагүй байхад намайг эмнэлэгийн цагаан өрөөнд оруулаад том төмөр хаалгыг нь түгжих нь тэр.

Би хурдан орон дээрээс босоод хаалгыг нүдэж эхлэн: НАМАЙГ ГАРГААЧ! ЯАСАН ГЭЖ НАМАЙГ ХОРЬЖ БАЙГАА ЮМ?!! НАМАЙГ СОНСОЖ БАЙНА УУ?!!!

Бурхан минь Юнсо! Намайг авраач! Энэ үнэхээр аймшигтай юм. Би хэзээ ч... хэзээ ч хийгээгүй хэрнэ хэдийнэ бие минь цус хэрэг үйлдсэн байх нь.

Одоо өөрөөсөө ч жигшиж гараа ч тастчихмаар санагдаж эсвэл арьсаа тэр чигт нь хуулаад хаячихвал би зүгээр болох юм шиг санагдана. ҮГҮЙ ЭЭ! Буцаа энэ бүгдийг буцаах хэрэгтэй!!!
Эсвэл би зүгээр л зүүдэлсэн. Тиймээ ердөө муухай зүүд байхаас зайлахгүй.

---------------

Зохиолчийн талаас

Юнмиг оруулсан хүйтэн хонгилд ганцхан түүний орилох, цагаан төмөр хаалгыг зогсоо зайгүй нүдэх нь анир чимээгүйг үргээж байв.

: НАМАЙГ ЭНЭ БИЕЭЭС САЛГААД ӨГӨӨЧ ГУЙЯ! ГУЙЯ НАДАД ТУСЛААЧ ДЭЭ?! БИЕНЭЭС МИНЬ САЛГААД ӨГ! Гуйя?

Тэрээр сүүлдээ цохихоосоо ч залхаж хэн ч ирэхгүй гэдгийг мэдсэн бололтой зүгээр л мэгшин уйлахаас өөрийг хийсэнгүй.








Юта гайхан: Уучлаарай? Ямар өвчин гэж? Тэр хэлэх дээ унтахдаа л асуудалтай байна гэж хэлсэн юмсан?
Эмч нухацтай харагдах ба: Үгүй ээ. Тийм биш. Тэр бага даа авсан сэтгэл болон биеийн шархаас үүдэн сэтгэл хуваагдах эмгэгтэй болсон байна. Энэ нь их ховор өвчин байгаа юм. Хэтэрхий бага насандаа дэндүү их дарамт хүнд хүчир зүйл үзэж, хүчирхийлэлд өртсөнөөс ийм өвчтэй болох нь элбэг.

Юта: Тэгээд тэр яг яасан гэж? Юу нь тийм асуудалтай зүйл юм?
Эмч толгой сэгсрэн: Энэ их том асуудал. Түүний сэтгэл зүй нь ерөнхийдөө гурав хуваагдчихаж. Эхнийх нь Пак Юнми зүгээр л нэг энгийн эмэгтэй. Хоёр дахь нь нэг залууд дурлачихсан эмэгтэй байх. Гэвч тэр чанар нь их илэрдэггүй харин тэр дурласан хүнээ харах үед л илэрдэг бололтой. Гурав дахь нь одоо түүнийг зовоож байгаа тал буюу алуурчин. Тэр өөрийн эцэг эхээ алчихсан.

Юта балмагдсан бололтой нүд нь томрон: Тэгвэл тэр өөр хэрэг ч бас үйлдсэн байх боломжтой юу?
Эмч: Тийм гэж айж байна.

------------------

Юнмигийн талаас
Өдөржин төмөр хаалгыг нүдсэн ч ямар амжилт олсонгүй.

Хүйтэн өрөө энд тэнлээс хайрч байж суух аргагүй байсан ч надад яг одоо биеээ даагаад босох биеийн байтугай сэтгэлийн ч тэнхээ алга бололтой.

I'm okey |complete|Where stories live. Discover now