Зургаа

318 52 3
                                    

-Тог тог чи байна уу?-

Би. Би бол түүний дотор тал. Муу муухайнх нь бөөгнөрөл. Бузар булхайнх нь эхлэл.

Тэр нэг өдөр эсвэл төрснөөс нь эхлээд л би түүнийг хоёр хуваасан. Би бол түүний муу муухай нь. Харин тэр өөрөө цэвэр цагаахан нь.

-----------------

Би хөлөө ачин: Чи намайг байцаах эрхгүй л юм шиг санагдах юм. Энэ эгчийн минь хэрэг байтал чи яагаад намайг тэгж их сонирхоод хэрэгтэнд анхаарал хандуулахгүй байгаа юм?

Юта ширээг үзгээрээ товшин: Надад тэгэх хэрэгтэй байгаа учраас л. Тэгэхээр та эцэг эхтэй байсан хэрнээ яагаад надад худал хэлсэн юм. Тэгэхээр би одоо асууя. Эцэг эх чинь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан уу? Бүгдийг үнэнээр нь хэлэхгүй бол дараа нь та хуулийн хариуцлага хүлээнэ шүү.

Би инээн: Би хууль ёсных нь хүүхэд биш шүү дээ. Яахав би чамд хэлье. Намайг бас Юнсог ээж зоддог байсан. Гэхдээ би бараг л зодуулах нь ховор Юнсо л их зодуулдаг байсан.

Юта хөмсгөө зангидан: Яагаад?
Би жуумалзан: Яахав дээ татаж унаж байгаа юм шиг жүжиглэхээр айсан даа зоддоггүй байсан юм. Харин чаддагаар нь Юнсог л зоддог байлаа. Хэлдэг ганц үг нь "Энийг ч мөчлөөд хоосон ходоодоо дүүргэнэ" байж билээ.

Юта: Тэгвэл аав ээж чинь яаж нас барсан юм?

Яаж?
Би алчихсан юм. Үнэхээр илүү дутуу үггүй үнэнээ л хэлье би алчихсан юм.

Би уруу царайлан: Би тэр явдлыг сайн санадаггүй юм. Би хүчтэй шийдүүлснээс болоод ухаан алдчихсан. Тэгээд сэрэхэд тэд... тэд цусандаа...
Би үгээ дуусгаж чадалгүй нулимс дуслуулчихав.

--------------
Хамгийн анх жижигхэн гараараа бусдын сүнсийг чөлөөлсөн минь.
Бие минь ухаан алдаад сэрэхэд "тэр" биш "Би" энэ удаа сэрсэн юм.

Юнсо айсандаа зугтчихсан. Харин тэд биднийг дуртайяа яргалж дуусчхаад таатай нь аргагүй унтаж байсан.

Гаранд минь тэр хутга дэндүү том байсан ч миний хэдий шийдчихсэн сэтгэлийг чигчийн чинээ ч мохоогоогүй.

Тэгээд л тэд хэтэрхий уусан байсан даа ч тэр үү орилж хашхичаагүй маш тайван явсан.

Нэг юм нь дэндүү их цус урссанаас биш бүх юм сайхан байсан. Дэндүү таашаалтай, анх удаа л тэр зовлон шаналал сэтгэл зовинол арилж бүх юм сайхан болж эхлэсэн.

Тэр урсах цус, амьгүй болсон бие тэдэнд зодуулж тамлуулсан бүх өвдөлтийн минь төлөөсийг төлж байгаа юм шиг санагдсан учраас би тэдний цусанд үүр цайтал умбасан.

Үүр цайж, тэнгэр тийм гэхийн аргагүй хөх болоход "түүний" гарч ирэх цаг болсон.
Пак Юнми чи надад баярланаа.
------------------------

Юта: Тэгэхээр аав чинь?
Би нулимсаа арчин: Аав бишээ тэр хүн. Тэр хүн бидэнд бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан. Тийм хүнд биш ч бидний насны хүүхдүүдэд дэндүү их дарамт байсан.

Тэр угаасаа л үхэх ёстой хүн. Тэр бол хүн байгаагүй. Тэр бол нүд нь ч тэр сэтгэл нь ч тэр бузар булай, муу муухайд бүрэн автсан тийм л хүн. Ээж ч зодуулдаг тамлуулдаг байсан. Ээж бол түүний хажууд арай дээр хүн шиг хүн байсан юм.

Юта: Танай ажлын газрын дарга нас барсан гэж үнэн үү? Таныг тэр барилгад хамгийн сүүлд үлдсэн байсан хүн гэж хүмүүс хэлсэн тэр үнэн үү?

Би: Дарга надад ажил өгчихөөд гараад явсан. Тэгээд маргааш нь ирээгүй. Би тэр өдөр ажил дээрээ удаан суугаад гэртээ харьсан.

Юта хөмсгөө зангидан: Та тийм удаан суусан хэрэг үү? Гэж асуухад нь би толгой дохилоо.

Тэр толгойгоо сэгсрээд: Хяналтын камер тэгж хэлэхгүй л байсан даа. Та хохирогчийг гараад хэдэн минутын дараа машинтай араас нь гарсан байх юм?

Би инээн толгой сэгсрээд: Надад машин байхгүй лдээ. Би одоо явах хэрэгтэй байна. Гээд босоход тэр гараас бариад зөөлөн инээмсэглэн: Чамайг хүргээд өгөх үү? Гэж асуулаа.

-----------

Би утасныхаа арын арчин: Чи ер нь яагаад намайг ингэж мөрдөөд байгаа юм? Гэхэд тэр хөхрөн над руу хараад: Би чамайг мөрдөөгүй. Миний ажил учраас би ийм зүйл яалт ч үгүй хийх хэрэгтэй. Харин одоо хийж байгаа зүйл бол зүгээр л сэтгэлийн юм шүү.

Би инээмсэглэн: Сайхан сэтгэлтэй юмаа. Гээд санаа алдахад тэрээр өөр юм ярьсангүй.

----------------

Би гэртээ ирсэн хойноо түүнийг цонхоор харж явахыг нь хүлээв.

Тэнгэр яг ийм гэж хэлэхийн аргагүй улбар хүрэндүү өнгөтэй болоход нь би дуртай. Би өөрийн нуусан газраас тамхи гаргаж ирэн удаан гэгч нь сороод уушгиндаа тамхины тэр л тайвшруулах мэдрэмжийг шингээхийг хүсэв.

Нар жаргалаа ажил минь эхлэлээ.











A/n: Бичвэр гэдгийг ойлгоорой. Жинхэнэ өвчнөөс бага зэрэг өөр байгаа гэдгийг хэлье. Баярлалаа. Сэтгэгдлээ хэлээрэй:))
-?-

I'm okey |complete|Where stories live. Discover now