Ахиад л нөгөө зүүдээ зүүдлээд сэрдэг хэсэг дээрээ сэрлээ...
Хаврын улирлаа гэж ядаргаатай шүү, хурдан дулаараасай гэж бодон хотын гудмаар алхаж явтал нэгэн дэлгүүрийн цонхоор муурны хэлбэртэй дурсгалын зүйл харагдав. Нэг л харсан сувенир гэхдээ хаана харсанаа санахгүй хажуугаар нь ширтсээр өнгөрөн явав. Би энэ жил 23 нас хүрсэн юм. Одоогоор сураагүй л цагын ажил энээ тэрээ хийдэг, уг нь шинжлэх ухаанд дуртай ч одоогоор арай л сурах боломж минь байхгүй байгаалдаа. Ядаж байхад уржигдар ажилладаг байсан хоолны газраасаа гарчихсан тул өнөөдөр ахиад л ажил хайхаар болов.
Би: Ахаа нэг зарын сонин авая
: Зарын сонион? за май
Би: О.О та
: Яасан гэж
Би: Би таныг зүүдлэж...
: Ха ха ха олон хүмүүс тэгдэг юм
Би: Аййн
:Нийтлэг царайтай л байхгүюудаа
Би: Гэхдээ л ...
: Мөнгөө өгөхгүй юм уу?
Би: аан тийн энэ
: Ард талын хүн чинь хүлээгээд байна
Сонин юм аа, миний зүүдэн дахь зочид буудлын эзэнтэй тийм адилхан байхдаа яахавдээ, айсан хүнд аргал хөдлөнө гэдэг шиг би бүр их юм бодоод байж ч болох юм гэж бодоод зар уншиж байтал бүүүүр шок
"Хотоос зайдуу зочид буудалд ажилтан авна, цалингаа тохирно, тэндээ байрлах боломжтой хүн холбогдоно уу." гэсэн зар харав өө бурхан минь би үлдээсэн утасны дугаар луу нь залгатал
: Байна уу? *саяны сонингын дэлгүүрийн ахын хоолой сонсогдов*
Би: Зар тавьсан хүн мөн үү?
: Тийм ээ чамайг залгахыг хүлээж суулаа ха ха ха
Би: Та надаар тоглоод байгаа юм уу? Юү болоод байгаан бэ?
: Зурвасаар хаягаа явуулая, хүрж ирээд уулзах уу?
Би: ....
Хотоос бага зэрэг зайтай тул эхлээд орон нутгийн автобуснд суун цонхоор харан элдэвийг бодон би ер нь очих нь зөв болов уу? гэж бодсоор зорьсон газраа нэгэнт иржээ. Буугаад нэг л хаашаа явахаа мэдэхгүй энэ тэндхийг харж байтал
: өршөөгөөрэй
Би: Аан за зүгээрээ
: хаашаа явхаа мэдэхгүй байгаа юм уу?
Би: аан жаахан эргэлзээд л байна. Энэ зочид буудал хаана байдаг юм бол *утсан дээрээс газрын зураг үзүүлэв*
: *дээрээс доошоо харах* хмм чи шинээр ирж байгаа байхнээ
Би: тэнд ажилладаг юм уу?
: Намайг Жундэ гэдэг *ярзайтлаа инээх*
Би: Өө ашгүйдээ хамтдаа явцгаая
Жундэ: даанч тийм байх аа чиний харц нэг л итгэлгүй байсан юм. Энд ирж байгаа хүмүүс бол сонгогдсон хүмүүс, эхэндээ бид бүгд л чам шиг царай гаргаж ирдэг байсандаа
Би: Сонгогдсоон??? хэн сонгодог гэж?
Жундэ: Мэдэхгүй ээ манай эзэн л бидэнд тэгж хэлдэг, хэн сонгодог гэдгийг хэн ч мэддэггүй юм.
Би: эзэн гэж нөгөө сахалтай ахимаг насны ах мөн биз дээ
Жундэ: Тэр өөрийгөө тэгж сонсохыг хүсэхгүй л байх шүү, түүнийг бид Хенри гэж дууддаг юм.
Би: мм
Жундэ: ингэхэд чамайг хэн гэж дуудах вэ?
Би: Хэжин
Жундэ: за тэгхээр Хэжин минь тийшээ хардаа *Маш эртны харагдах дундаж өндөртэй цайзруу заав*
Би: Вуааа энэ зочид буудал гэж үү?
Жундэ: Тийм ээ
Би: Хүмүүс тэгээд ирдэг юмуу?
Жундэ: Тусгай зочид
Би: Тусгай??? бас ямар гээч хүмүүс нь ирдэг юм бэ?
Жундэ: Бас л мэдэхгүй бид зүгээр л ажиллаж цалингаа авж, эндээ амьдардаг. Хичнээн нууцтай ч юм бүү мэд, бидэнд угаасаа хэлдэггүй бид ч сонирхохоо больсондоо.
Өөө бурхан минь ямар гээчийн газар ирчихэв дээ. Жундэ гэх залуу цайзын хашаанд ороод л намайг орхин явлаа. Мөн нилээдгүй их ажилтантай бололтой шүү. Гаднаа цэцэрлэгтэй яг л эртны чулуун хөшөө, усан оргилуур, сандал гэх мэт зүйлстэй. Хаалгыг татан орох гэтэл нэгэн бүсгүй ирээд хатагтай би гэхэд би гайхаад
Би: уучлаарай би бас энд ажиллахаар ирж байгаа юм аа хэхэ
: Тавтай морил *инээх*
Сонин юм аа ийм газар үнэхээр байдаг байсан гэж үү хмм
:Тавтай морил
Би: Өөө та
Хенри: Ярих зүйл их байгаа шүү дагаад явна уу
Би чимээгүй л даган яван дотоод орчинг ажин хархад маш том дүүжин гэрэл тээр дээрээс шал шүргэх шахам унжин плитан шаланд шаргал өнгийн олон гэрэл ойн харагдана, маш урт мушгиа шатаар Хенри намайг дагуулан явхад хажуугаар цайзын үйлчлэгч бололтой хар цагаан үйлчлэгч хувцастай хүмүүс бид хоёрлуу бөхийж байлаа. Маш урт улаан хивстэй шаргал ханатай коридор бид хоёрыг тосон авав. Ашгүй энийг дуустал нь туулах шаардлаггүйгээр яг дунд нь Хенригийн өрөө байдаг бололтой.
Хенри: Бүсгүйчүүд эхлээд
Би: аа за баярлалаа
Хенри: Буйдан дээр сууж байгаарай би гадуур хувцасаа өлгөчихөөд ирэе.
Бас л эртний загвартай өрөө гэхдээ энд унтлагын ор алга, магадгүй энэ ажлын эсвэл уулзалтын өрөө юм шиг байна. Гаднаас үйлчлэгч орж ирэн миний урд гүцтэй цай тавиж өгөөд гарав
Хенри: Төөрөлгүй ирчихжээ
Би: Замдаа нэг ажилтантай таараад
Хенри: Тэгвэл энэ газрын тухай сонсчихсон байхнээ
Би: Тийм ч сайн ойлгоогүй ээ
Хенри: чи бол сонгогдсон хүнээс шал өөр хүн
Би: аййн
Хенри: Би ч тэрний учрыг мэдэхгүй. Ямартай ч энд ажилладаг хүмүүсээс арай өөр хүн
Би: Энэ яг яадаг газар вэ?
Хенри: Энэ бол "Дээдсийн Зочид Буудал"Дрррррр
Би: новш гэж зүүдэлж байсан байна шд
YOU ARE READING
From 21 to 19
Fanfic"Бидний амьдарж буй дэлхийд далдын хүч, бурхан, чөтгөрийн талаар бүх хүн ярьдаг ч тэднийг баталсан ганц ч зүйл байдаггүй билээ."