#КарменХувийн булан нээсэн тухай
Salut 👋 ♥️
Карменагийн шинэхэн буланд тавтай морил ~ !Энэхүү хэсэгт бусад булангуудаас тэс өөр мэдрэмж төрүүлдэг байлгахыг хамгийн их хүсч байна. Учир нь би сүүлийн үед албаны ч юм шиг ийм харилцаанаасаа жаахан залхаад байгаа 😅
Бас өөрийнхөө дотоод төсөөллийн ертөнцөөсөө өөр төрлийн зүйлсээ бусдад нээхийг хүсч байгаа учраас бусад ваттпадчид - ын хөтөлдөг сонирхлын булангаас судалж ажиглаж байгаад өмнө нь цөөхөн л хүн хийж байсан болов уу, "миний ирээдүйн аминч амьдралын хэв маягийн төлөвлөгөө" гээд өөрийнхөө хөтөлбөрийг эхлүүлж байна аа.
Зохиолоос гадна би багаасаа маш олон төрлийн урлаг, соёл гэх мэт хөгжих боломжтой бүхий л зүйлсэд багахан багахан түвшинд хөгжүүлж өссөн. Гэхдээ хамгийн сайн хийж чаддаг зүйл болон хийж чаддаггүй зүйлээ тодорхойлж чадахгүй л яваад байгаа юм даа :')
Үүний нэгэн адил би 9 настайгаасаа хойш тусдаа амьдрахыг үнэхээр их хүсэж эхэлсэн. Учир нь манай том ах (Надтай 7 насны зөрүүтэй) 16 настайдаа (Бараг л 17 хүрэх гэж байсан) эмээгийнхээ эзэнгүй байгаа Франц дахь байшинд 2 сар ганцаар амьдрах зайлшгүй шаардлагатай болсон байдаг. Яг надад таалагдаж байсан зүйл нь түүний амьдрах орчноо өөрийнхөөрөө, өөрт таатай байхуйц тохижуулах, амьдралын хэв маягаа өөрөө зохицуулж, хичээлээсээ гадуур жижиг цагийн ажил хийгээд (мэдээж ээж аав хоёр хэрэглээний мөнгөөр дутаагаагүй ч тэр өөрийн хүслээрээ нэмж хийсэн) түүгээрээ өөрийнхөө амьдралын хэрэгцээг яг бүрэн хэмжээнд хариуцаж сурч байсан нь үнэхээр үнэхээр үнэхээр сонирхолтой санагдаж байлаа. Дээр нь би өөрөө тийм амьдралтай ойр тоглоом тоглох сонирхолтой төрлийн хүүхэд байсан л даа. Ахынхаа өдөр тутмын тэр зохион байгуулалт, өөрийнхөө асуудлыг шийдэж байгаа нь гээд элдэв зүйлсийг шалж байгаад сонсдог байсан минь энэ талаар сонирхолтой байдгийг нотлох буй зээ.
Одоо би 16 настай ч эцэг эх минь 18 хүртлээ тусдаа амьдрахыг зөвшөөрдөггүй л дээ. (айлын ганц охин 😶)
Тиймээс тэр цаг хугацааг тэсэн ядан хүлээнгээ энэ талаар эртнээс төлөвлөж эхэлэхээр шийдсэн. Одоо яг эхнээс нэгд нэгэнгүй төлөвлөөд л, өөрийнхөө биеийг чадварлаг аваад явчихдаг бие даасан нэгэн байхыг хүсч байгаа учраас үүнд харицлагатай хандах болно оо ☺️- Яагаад тэгвэл аминч амьдарна гэж?
Энэ нь тийм ч ноцтой шийдвэр биш л дээ. Зүгээр л аминч гэдгээрээ ах шигээ хэрэглээндээ ашиглах санхүүгийн тусламж гэр бүлээсээ хүсдэг байсан шиг нь бус, ээж аав, ах нараасаа нэг ч мөнгө гуйлгүй яг ачаагаа өөрийн нуруун дээрээ дүүрэн аваад өөртөө л найдаж, өөртөө л зарцуулж.
өөрийгөө л болгож байх болно гэдэг утгатай шүү.Энэ тийм ч амар биш гэдгийг гурван ахыгаа ээлжлээд тусдаа гарахад дэргэдээс нь хараад хэдийн мэддэг болсон ч үүнийг хүсэхээ зогсоогоогүй. Тэр дундаа нэг их зүйл тухтай амьдрахын тулд цуглуулдаггүй, минималист үзлийг ихээхэн сонирхож байгаа. Хэрвээ энэ талаар илүү мэддэг ч юм уу эсвэл ганцаараа бие дааж амьдардаг өсвөр настан байвал надтай холбогдож нээлттэй ярилцаасай хэмээн хүсч байна (урьж байна)
Миний инста хаяг : crmna_l
Миний фэйсбүүк хаяг : Кармен Жүнээ
Холбогдоорой ☺️♥️Өсвөр насны охин бүр өдөржин цэвэрхэн цагийн ажил хийгээд, магадгүй мөрөөдлөөрөө ажиллаад дажгүй цалин авсанаа орой нь өөрийнхөө гэрэл чимэглэл дүүрэн, тухтай таатай жижигхэн ч хамаагүй байрандаа тарж ирээд өөрийнхөө хэв маягаар амьдрахыг сонирхдог биз дээ? Хамт мөрөөдөх үү? Таатай байх болно оо ♥️
#Карменатай_ирээдүйн_аминчхан_амьдралын_хэв_маягаа_аминчхан_ярилцья_❤️🧡💛💚💙💜
YOU ARE READING
- M.F.S.L.P -
Não Ficção(:P) Миний ирээдүйн аминч боловч бие даасан амьдралын төлөвлөгөөг хамт гаргацгаая.