🍬S w e e t K i s s🍬

426 53 1
                                    

Уурандаа гудамжаар өнгөрөх ганц нэгэн хүмүүс рүү муухай харан өнгөрөхөд зарим нь мөчөөгөө өгөхгүй гэсэн мэт зөрүүлэн над руу муухай харна.

Муухай өдөр. Бүх зүйлс нь муухай өдөр байна. Тэнгэр хүртэл бүрхэг байна. Таалагдахгүй байна.

Бараг л уйлахаас наагуур явсаар гэртээ ирэн аав ээж рүү ч харалгүй хурдхан өрөө рүүгээ орлоо. Орон дээрээ хэвтэн ганц нэг нулимс дуслуулан хэвтэхэд бороо орж эхэллээ. Муухай байна.

Бүхий л зүйлс маань бүтэн өдөржин бүтэлгүйтэж байна. Оюутны амьдрал хэцүүг мэдэх ч ийм өдөр байна гэж яаж мэдэх юм.

Утсаа гаргаж ирэн харахад яг дэлгэц нь асаад л цэнэг нь дуусаад унтарчихав.

Улам уур хүрэн тэвчсэнгүй. Дэрэнд нүүрээ наагаад уйлж эхэллээ. Хэдий маргааш сайхан өдөр болж болохыг мэдэх ч яг одоо хэцүү байна.

Уйлан хэвтэж байтал өрөөний хаалга тогшив. Би нусаа татан "Аав, ээж орж ирэх хэрэггүй" гээд эргэн доош харан хэвтэхэд хаалга онгойх нь сонсогдлоо.

"Би орж ирэх хэрэггүй гэж хэлсэ..." хэлэх гэж байсан үгээ гүйцээж чадсангүй. Учир нь энэ аав ээж биш байсан юм. Түүнийг хараад улам ихээр уйлан "Бэкхён аа" гэсээр гараа сунгавал Бэкхён зөөлөн мишээн хаалгаа хаагаад ирж намайг тэвэрлээ.

Бэкхён хоёр тийш найган "Хэн миний охиныг уйлуулаад байгаа юм?" гэсээр эрхлүүлэхэд нь улам л нялхран уйлна.

Арай гэж амьсгал аван Бэкхён руу ширтэн "Чамаас бусад нь уйлуулаад байна" гээд дахин өмөлзөхөд Бэкхён уруул дээр үнсэн "Битгий уйл л даа. Юу болсон юм?" гэж асуулаа.

Би доош шал ширтэн "Өглөө сэрүүлгээ унтраагаад унтчихсан. Тэгээд хоцроод очтол судалгааны ажлаа орхичихсон байсан. Тэрнээсээ болоод олон хүмүүсийн өмнө зөндөө загинуулсан. Дараа нь хоол идэх гэж байгаад мөнгөө хаячихсан. Бүгдийг нь хаячихсан учраас хоол ч авч чадахгүй, харих унааны ч мөнгө байхгүй. Арай гэж хичээлүүдээ дуусгаад гарах гэж байгаад шатнаас унаад хөлөө шалбалчихсан" гээд нулимс цийлэгнэн хэлэхэд Бэкхён ч эрхлүүлэх мэт хошуу нь цорвойн "Яасан муухай өдөр вэ? Бас яасан муухай багш вэ? Миний охиныг загинаж болохгүй ш дээ" гэсээр намайг тэврэн сууна.

Удалгүй Бэкхён намайг өөр рүүгээ харуулж суулгаад шалбархайгаа харуулахыг хүсэхэд нь өмдөө дээш болгон харуулахад тэр бага зэрэг хөмсөг зангидав. Тэгснээ гарч яваад тун удалгүй эмийн хайрцаг барьж орж ирээд тос түрхэн лент нааж өглөө. Мөн чихэр хүлхэх нь харагдана.

Дараа нь тэр хэсэг дээр үнсээд өндийн над руу ширтэж эхлэх нь тэр. Тэгээд удаанаар дөхөн уруул дээр минь үнсэх бөгөөд энгийн үнсэлтээс илүү зөөлөн, ялдам үнсэлт байсан юм. Үнсэлтнээс нь саяхан идэж байсан чихэр амтагдан илүү нялуун болгож байсныг хэлэх нь зүйтэй.

Үнсэж дуусаад уруулаа салгаад "Ийм амттай чихэрлэг үнсэлт авсан хүн дахиж гунигладаггүй юм. Хэрвээ дахиж уйлж гуниглавал энэ чихрийн амтыг мартчихдаг байхгүй юу. Тийм ч болохоор дахиж ийм муухай өдөр болохгүй. За юу?"  гэсээр дахин үнслээ.

===============

-Yukina-

🍰Sweetheart🍰 [Completed] Where stories live. Discover now