🧁B y u n C a k e🧁

297 43 1
                                    

Эмнэлгийн цонхоор гаднахыг ажиглан сууж байтал ард хаалга онгойх чимээ гарлаа.

Эргэж харвал Бэкхён эмч байх бөгөөд над руу харж санаа алдаад "Чамд эмчилгээ нөлөөлж л байна л даа. Гэхдээ хэтэрхий удаан байна. Чи бараг аль хэдийн эдгэчихсэн байх хугацаа атал одоо дөнгөж эмчилгээ чинь талдаа орж байна" гэлээ.

Би санаа алдан чимээгүйхэн орон дээрээ очин суухад Бэкхён эмч санаа зовнингуй "Үнэндээ эм тариа байлаа гээд бүрэн эдгэхгүй шүү дээ. Чи дотроосоо жаргалтай байж, сэтгэлийн зовиургүй байх ёстой" гэж хэлээд гараад явчих нь тэр.

Аав ээжээсээ хол байдаг тул эргэж ирэх хүн байхгүй байлаа. Найз нөхөд ч үгүй. Хамаатан садан байлаа ч намайг тоохгүй. Харамсалтай юм. Би зүгээр л хэн нэгний анхаарал халамжийг хүсэж байна.

Эмнэлгийн хоолны газар руу ороход хамгийн түрүүнд аяган бялуу харагдлаа. Гадуураа шоколадан бүрмэлтэй тэр бялуу үнэхээр амттай харагдсан юм. Шууд л авах гэтэл урд байсан жаахан охин үлдсэн ганц аяган бялууг авчих нь тэр.

Бялуу дуусчихсан тул өөр зүйл авах гэсэн ч тэрхүү аяган бялуунаас өөр таалагдах зүйл үл харагдана. Тиймээс зүгээр л санаа алдан гадаах цэцэрлэгт гарч суухаар шийдэв.

Гарч ирэхэд зөөлөн салхитай хэрнээ нартай таатай өдөр байв. Нэг газар олж тухлаад урагш харвал нөгөө сүүлчийн аяган бялууг авсан охин яг урд талын суудалд сууж байлаа. Тэр охин бялууг задлан амандаа хийхээр ойртуулах бөгөөд бага зэрэг эргэлзэнгүй харагдана. Гэвч тэр бялууг идчихсэн. Бялуу үнэхээрийн зөөлөн бас амттай байсан нь илт байна.

Шүлсээ залгилан сууж байтал Бэкхён эмч цаанаас ирж яваа харагдав. Тэр их сайн хүн. Би энэ эмнэлэгт хоёр сар гаруй болж байгаа ба Бэкхён эмч анх ирэхэд минь л намайг хариуцсан эмч байсан юм. Хэрвээ би өвчтөн биш байсан бол түүнтэй дотносох байлаа. Гэхдээ би бол Бэкхён эмчийн шүдний өвчин байх. Бас ийм хүн яаж ч над шиг арчаагүй хүнд татагдахав.

Магадгүй анхаарал халамж хүсээд байна гэсэн ганцхан Бэкхён эмчийн хайрыг хүсээд байгаа бололтой. Би ч ёстой шуналтай тэнэг эмэгтэй юм даа.

Удалгүй Бэкхён эмч ирэх бөгөөд над руу харж толгойгоо сэгсрээд хажууд минь суулаа.

Тэгээл халааснаасаа нэг зүйл гаргаад над руу сунгалаа. Хартал миний шүлсийг гойжуулаад байгаа шоколадан бүрмэлтэй аяган бялуу байв. Гайхсан би хэсэг бүлтгэнэн харж байгаад авлаа. Гэтэл Бэкхён эмчийн хэлсэн зүйл миний зүрхийг зогсоочих шиг л боллоо.

"Би уул нь наад бялууг чинь идэх гэж авсан ч гэсэн чамайг илүү идмээр байгаа байх гээд өгч байна.

Гэхдээ наадах чинь аяган бялуу биш. Наад дээрээ байгаа миний гарын үсгийг харж байна уу? Энэ бол аяган бялуу биш, харин Бюн бялуу.

Бюн бялуу юугаараа өөр вэ гэж үү? Энэ бялуунд Бюн Бэкхён гэдэг залуугийн хайр шингэсэн байгаа. Тиймээс энэ чамайг эмчилнэ. Учир нь хайр бол хамгийн хүчтэй эм. Бюн бялуу бол зөвхөн чамд зориулагдсан эм. Нөгөө Бэкхён гэдэг залуу чинь бүр чамд зориулж бялуугаа үнссэн шүү"

Би зүгээр л хэлэх үггүй болчихлоо. Бялууг барисаар түүн рүү эргэлзэн харвал Бэкхён эмч инээмсэглээд гарнаас минь атгаад нүд рүү минь харлаа.

"Бюн Бэкхён гэдэг залуу чамд хайртай. Бас Бюн бялууг чамд өдөр болгон өгнө."

===============

-Yukina-

🍰Sweetheart🍰 [Completed] Where stories live. Discover now