🌪B a d G u y🌪

284 39 0
                                    

Орой болох бөгөөд нар арай жаргаагүй байлаа. Хурдхан алхсаар гэрийнхээ гадаа иртэл орцны үүдэнд нэгэн залуу утсаа оролдон сууна. Зүгээр л хэн нэгэн хүн сууж байгаа юм шиг боловч нуруугаар хүйт даагаад л явчихлаа. Уул нь зүгээр л суух танихгүй хүн байгаа боловч надад яагаад ийм аймар санагдаад байгаа юм бол?

Оюутан болсноосоо хойш ганцаараа амьдрах болсон бөгөөд өдгөө хоёр жил ганцаараа амьдарч байна.

Лекц тараад шууд гарч ирсэн ч яалтачгүй харанхуй болсон хойно ирлээ. Бас энэ залуу нь ч юув дээ?

Хэдий айж байсан ч гэсэн орц руугаа шийдэмгий алхлаа.

Гэтэл нөгөө залуу гэнэт урдуур хөлөө жийж замд хөндөлсөв. Айсан ч гэсэн зоригтойгоор залуу руу хараад хэллээ.

"Яагаад байгаа юм?"

Залуу инээх мэт авиа гарган утсаа далд хийн хар малгайтай цамцныхаа малгайг буулгаад босч ирэх нь тэр.

Тэгээд бага зэрэг тоглоомын өнгө аястайгаар "Хөлөө урд чинь тавилаа. Одоо ингэсэн гээд чи яах юм?" гэж хэлээд гараа халаасандаа хийв.

Үнэндээ айж байна. Энэ залуу яагаад заавал намайг ингээд байгаа юм бэ?

Би сандралаа нуун "Уучлаарай" гэж хэлээд зөрөх гэтэл гарнаас татан шидэх нь холгүй буцан урдаа авчирлаа. Өвдөж байна.

"Би чамайг яв гэж хэлээгүй байна, хөөе... Яахав, дараа таарна гэж найдаж байна. Тэгэхээр танилынхаа нэрийг мэдэх ёстой биз дээ. Намайг Бэкхён гэдэг. Харин чи дараа нэрээ хэлээрэй"

Тэр яваад өглөө. Би ч гүйсээр гэртээ ороод тайвширч өгөлгүй шөнө болголоо. Тэр үнэхээр аймар залуу байсан. Бэкхён гэдэг нэр нь одоо ч чихэнд цуурайтна. Гэсэн ч өглөө хичээлтэй учраас хүчээр шахуу унтлаа...

1 сарын дараа

Энэ лекц яагаад ийм орой ордог юм бол?

Дахиад л нар шингэхийн өмнөхөн тарах шив. Сургуулиас дөнгөж гарч ирэхэд л танил үнэр бүчин авлаа. Тамхи болон сүрчигний хослох үнэр.

Би түүнийг өөрөөсөө түлхэн холдуулаад муухай харан "Тамхиа болилдоо" гэхэд Бэкхён зүгээр л өөдөөс инээнэ.

Тэгж байгаад цохиод авчихмаар санагдах юм.

Тэгээд хамтдаа манай гэр рүү алхах үед Бэкхён хамраа үрчийлгэн "Чамд тамхины үнэр шингэчихсэн байна" гэх нь тэр. Би хүзүүнд нь зүүгдэн "Чамаас л болж байгаа юм." гэж хариуллаа.

Бид инээлдэн гэрийн гадаа ирэхэд Бэкхён тамхи асааж байгаа харагдахад нь булааж аваад гишгэвэл тэр эхлээд бага зэрэг бухимдангуй харж байснаа хэвийн болоод "Ойлголоо. Би татахаа болихыг хичээнэ" гэв.

Гэрийн гадаа суугаад бид хэсэг ярилцлаа.

Би санаа алдан "Тамхиа болиод наад дээрэнгүй зангаа засчихвал... аан бас гадуур тэнэхээ боличихвол чи уул нь их сайхан залуу ш дээ. Тэгээд бас үрэлгэн зангаа хаях хэрэгтэй. Тэрнээс бол чамд царай байна, мөнгө байна, ухаад гаргавал мэдлэг байна, бие байна. Тэгээд бас их дажгүй тохируулаад хувцаслачихдаг" гэж хэлж дуусах үед Бэкхён над руу ээждээ үглүүлж байгаа хүүхэд шиг л олиггүй харцаар харж байлаа.

Бэкхён "Анх чамтай таарна гэж ирээгүй л дээ. Би нөгөө сонин охинтой уулзах гэж л ирж байсан. Тэгсэн нэг охин намайг хараад зогсож байснаа лаг орц руу алхаад эхлэх үед надад сонирхолтой санагдсан. Тэгээд л өнөө тэнэг охиныг хаяад чамайг сонирхсон. Би зүгээр л зугаа төдийхөн гэж бодсон л доо. Гэхдээ тийм биш болчихож.

Чиний саяны хэлсэнээр өөрийгөө засвал үнэхээр чамд таалагдана гэвэл би одооноос хичээх болно.

Амлаж байна. Тиймээс намайг хүлээгээрэй. Эргэж ирэхдээ нүүр бардам ирэх учраас"

Бэкхён ингэж хэлээд гүйгээд явчихлаа. Харин би хэтэрхий олон бодол дундаа төөрөлдчихсөн.

Гэхдээ л би чамайг хүлээсэн. Учир нь би ч гэсэн чамайг боддог. Бас эргэж ирэхийг чинь ч мэдэж байсан болохоор хүлээсэн.

===============

-Yukina-

🍰Sweetheart🍰 [Completed] Where stories live. Discover now