1.Intro:The day of his arrival

849 69 9
                                    

|1-р хэсэг|

"Түүний ирсэн өдөр"

Өрөөгөөр нэг сэрүүлэг час хийтэл дуугарахад Жимин нүдээ нухалсаар авч харвал өглөөний найман цаг болж байлаа.
Тэрээр эвшээсээр дуртай дургүй орноосоо босч угаалгын өрөөг зүглэв.

Өглөөний цайгаа уусан болчихоод л буцаад өрөө рүүгээ алхах замдаа нэг ном шүүрч аваад орон дээрээ ахин тухлаад авсан юм.
Энгийн л нэг амралтын өдөр учраас хүн ирэхгүй гэж бодож байсан ч түүний энэ бодлыг эвдэх гэсэн мэт хаалганы хонх жингэнэв.

Жимин номоо ор луугаа шидчихээд хаалга онгойлгохоор явлаа.

"Өө ах"

Хаалганы цаана энэ байрыг түүнд түрээслүүлдэг ах зогсож байв.

"Сайн уу Жиминаа өглөөний мэнд!"

"Өглөөний мэнд"

"Ах нь гуйх зүйл байна"

"Юу ч гэсэн ор л доо"

Жимин хаалганаас холдон зам тавьж өгөхөд тэр ахын ард бас өөр нэг хүн зогсож харагдав. Тэрээр түүнийг харсан даруйд бөхийн ёслоод ахыгаа бараадан буйдан дээр хамт суув.

Жимин гал тогоо руугаа орон цай цүү аягалангаа ийнхүү ярина.

"За ахаа юу гуйх гэсэн юм?"

"Мм эхлээд танилц. Манай дүүгийн хүүхэд Ким Тэхён. Дэгүгээс ирсэн юмаа. Бас л чам шиг оюутан"

"Сайн уу? Жимин гэдэг"

Жимин тэдний урд аягатай цайг нь тавьсны дараа инээмсэглэсээр нөгөө залуу руу гараа сунгав.

"Тэхён"

Тэрээр түүний гарыг зөрүүлэн атгаад тавьсны дараа Жимин тэдний өөдөөс харсан жижигхэн сандал дээр нухацтай нь аргагүй харан суув.

"Тэгээд нэг өрөөгөө энэ хүүхдэд гаргаад өгөөч гэж гуйх гэсэн юмаа. Тэгвэл ах нь түрээснийхээ тал үнийг хөнгөлье"

"Тэгдээ ахаа. Санаа зоволтгүй. За би тэгвэл өрөөг нь цэгцлэе"

"Баярлалаа Жиминаа"

"Энэ чинь таны байр шүүдээ"

Жимин инээмсэглэсээр нэг их ороод байдаггүй өрөөн дотроо орж хэд хоногийн өмнө их цэвэрлэгээ хийчихсэн учраас зүгээр л өөрийн гэсэн хэдэн юмаа аваад гарав.

"Орж болно оо"

Жиминийг үг хэлэх сургаар Тэхён гэх залуу ахын машины түлхүүрийг аваад гэрээс гарлаа. Ачаа бараагаа зөөх гэж л яваа биз.

ХАМТРАН АМЬДРАГЧ /Дууссан/Where stories live. Discover now