3.Bad tempered Jimin

462 57 12
                                    

|3-р хэсэг|

"Ааштай Жимин"

"Тэхёнаа ингэж харахгүй байж болохгүй юу? Эвгүй байна"

Гал тогоонд хоол хийж зогссон Жиминийг зурагт үзэн суух Тэхён араас нь ширтэн сууж байв.

"Хэн харсан гэж. Би юм бодож байна"

"Тэгвэл над руу ширтэж байгаа юм шиг бодохоо боль"

Тэхён Жимин рүү цэхэлзсээр зурагт руугаа буцан харлаа.

=

"Тэхёнаа чи миний оймсыг өмсчихсөн юм уу?"

"Үгүй ээ"

Шүүгээгээ онгичиж гарсан Жимин буйдан дээр бас л зурагт үзэн суух Тэхёнийг харлаа.

"Энэ тэгээд юу юм?"

Жимин түүний хөл рүү заахад тэрээр доошоо нэг харсан болчихоод түүн рүү юу ч болоогүй мэт харав.

"Адилхан л юм байлгүй"

"Үгүй энэ чинь минийх байна!"

"Үгүй адилхан"

=

"Тэхёнаа энд байсан миний зайрмаг яасан бэ?"

Жимин хөргөгчнийхөө өнцөг булан бүрийг шалган зогсох бол Тэхён түрүүхэн л идэж дууссан зайрмагныхаа уутыг базчихсан зурагт үзэн сууна.

Юуг тэгж их үзсэн болохоороо зайрмагны уутаа хаяхгүй ингээд сууж байдаг юм бол.

"Мэдэхгүй ээ"

"Наад гаран дах чинь юу юм?"

"Өө би хаях гэж байсан л даа"

=

"Тэхёнаа, миний цамц"

"Тэхёнаа, миний гутал"

"Тэхёнаа, миний гар утас"

"Тэхёнаа, миний дотуур өмд!"

"ТЭХЁНААААААААААААА!!!"

A/N:Тэнгэр минь

"Ёоо Жимин минь, чи ямар орилоо юм бэ"

Тэхён бараг арван удаа давтаж үзсэн нэг хачин киногоо одоо ч үзсээр суух бөгөөд ном барьчихсан тэр хавиар нэг орилох Жимин рүү хальт харцаа чиглүүллээ.

"Юу юу гэж? Чи намайг тайван байлгаад өгөөтөх. Миний номон дээр юу асгачихсан юм бэ?"

"Кофе л байна шдээ.Уншиж болж л байгаа биз дээ?"

"Энэ чинь сургуулийн номын сангийн ном. Гурав нугалж төлнө"

ХАМТРАН АМЬДРАГЧ /Дууссан/Where stories live. Discover now