7.ЖИМИНИЙ АНХНЫ ХАЙР

286 33 7
                                    

"Тэнэг амьтан"

"Би юу?"

"Тийм ээ чи"

Тэхён Жимин рүү асуулт нэхэн харахад тэрээр хоёр гараа үрэн "Чи маяглаагүй бол ингэж даарахгүй байсан юм" гэв.

"Тэглээ ч энэ чинь шөнө л бүтэх ажиллагаа байсан юм биш үү"

"Тийм л дээ, гэхдээ би даараад байна"

Жижигхэн Жимин биеэ илэн доороо дэвхцэж харагдахад Тэхён инээмсэглэн

"Тэгвэл энийг давхарлаад өмсчих, гэр лүү очсоор байтал чи хөлдөж үхэх бололтой" гэсээр өөрийхөө хүрмийг тайлаад Жиминд нөмөргөв.

"Гэхдээ чи даарна шдээ!"

"Би зүгээрээ, хүйтэнд дасчихсан бас ийм зузаан цамцтай"

Жимин түүний цамцыг барьж үзэхэд нэг л нимгэхэн санагдаад болсонгүй тул хүрмийг нь буцаагаад нөмрүүлэв.

"За гэр лүү гүйчихэд даарахгүй ээ харин ч бүр халууцах байх"

Жимин худлаа инээсээр гүйх гэхэд Тэхён түүний гарнаас татан энгэртээ наан нэг гараараа тэврэв.

"Ингэвэл хоёулаа даарахгүй байх. Бас нэг гарсан дээр сайхан тайван алхацгаая"

"Хүн хараад-"

"Угаасаа бүгд л даарч байгаа байх. Биднийг харах ч сөхөөгүй байна биз"

Жимин түүнд ингээд түүний өвөрт орчихсон явж байгаадаа ихэд ичин хацар нь ув улаан болов.
Гэхдээ энэ үйл явдал хэдэн жилийн өмнө болж байсантай их адилхан байсан тул тэрээр бяцхан санаа алдаад авав.

"Хөөх би бүр халууцаж байна шүү"

Тэхён ингэж хэлээд инээхэд Жимин дуугарч ч чадсангүй түүний аясаар алхан явлаа.

"Ичээд байгаа юм уу?"

"Юу? Аан үгүй ээ"

"Тэгээд яагаад юу ч ярихгүй байгаа юм? Анх удаа хамт гадуур гарч байж"

Түүнийг ийнхүү гоморхон хэлэхэд Жимин сандран " Уучлаарай, харин нэг зүйл санаанд ороод" гэж гэмшингүй хэлэв.

Тэхён гайхан "Юу юм?" гээд түүн рүү харахад Жимин нэг зүйл харан арагш ухарч түүний гутлан дээр гишгэж орхив.

"Хөөе чи-"

Үг хэлэхийн завдалгүй Жимин түүний өврөөс гараад гүйчихсэнд Тэхён хэсэг гайхаж бажигдаж зогссон ч араас нь хар хурдаараа гүйлээ.

"Жиминаааа"

Жимин нэрээ сонсчихоод баруун тийш эргээд алга болчихов.

ХАМТРАН АМЬДРАГЧ /Дууссан/Where stories live. Discover now