9.ТЭДНИЙ ХАЙРЫН ДӨРВӨЛЖИН

285 32 18
                                    

Зурагтаар цаг агаарын мэдээ үзэж суусан Тэхён гэнэт чангаар "Хөөх Жиминаа, хоёр долоо хоног бороо тасралтгүй орно гэнэ ээ" гэж хэлэв.

"Бороо?"

Жимин гайхан түүн рүү харахад Тэхён дотроо Энэ бороо гэж мэддэггүй юм байх даа гэж инээсэн ч гаднаа зүгээр л толгой дохив.

"Аан тийм ээ бороо"

Түүнийг ингэж хэлсний дараа Тэхён гэнэт босч гадуур хувцсаа өмсөж эхэллээ.

"Бороо асгарахаас өмнө сайхан гадуур гарна аа. Чи хамт салхилах уу?" гэсээр Жимин рүү харахад тэрээр толгойгоо сэгсрэн "Үгүй ээ баярлалаа. Гэрт хийх юм байна" гэв.

"Заза, тэгвэл би ганцаараа явчихаад ирье дээ"

A/N:Зиа vkook shippers наашаа2😂

Тэхён орцоор шат уруудан алхсаар хаалганд хүрвэл нэг залуу хана налчихсан зогсож байх юм. Тэр залуу Тэхёнийг ирсэнд түүн рүү харан инээмсэглэж "Өө сайн уу?" гэж мэндчилэв.

"Хэн билээ?"

"Яагаав дээ би эртээд Жимин байна уу гээд-"

"Аан тийм тийм. Манайд тийм хүн байхгүй ээ"

Тэхён түүний хажуугаар гарах гэтэл Жонгүг гарнаас нь татан зогсоогоод "Үгүй ээ, би Жиминий талаар ярих гэж ирээгүй юм аа" гэхэд Тэхён хөмсгөө дээшлүүлэн түүн рүү харлаа.

"Тэгээд миний талаар ярих гээ юу?"

Тэхён ингэж хэлээд инээд алдахад Жонгүг ч мөн багахан инээгээд " За бараг л" гэв.

"Ядаж гадаа гаръя, энд эвгүй юм"

Жонгүг сая л нарийхан харанхуй орцонд түүнтэй яриад зогсож байгаагаа мэдэж сандарсаар хамт гадагш гарцгаав.

Тэнгэр ч, гадаах байдал ч маргаашнаас хоёр долоо хоног үргэлжлэх их бороо орно гэх шинжгүй сайхан харагдаж байлаа.

"Гэхдээ чамайг хэн гэдэг билээ?"

"Тэхён"

Тэхён түүний нэрийг асуусан ч үгүй цааш зам гарахад Жонгүг хойноос нь гүйн гүйцэж түрүүлээд "Намайг Жонгүг гэдэг" гэсээр инээмсэглэн гараа сунгахад тэрээр дуртай дургүй атгав.

"За тэгээд миний тухай ярина гэл үү? Би ч танихгүй хүнээр яриулах зүйл юу хийсэн юм бол доо"

"Сайхан найзууд болох уу л гэж. Би хотых биш л дээ, хэдхэн сарын өмнө ирж суурьшсан юм. Тэгээд энд надад найз байхгүй ээ"

ХАМТРАН АМЬДРАГЧ /Дууссан/Where stories live. Discover now