2. Арай өөр

53 7 3
                                    

"Чи зүгээр биз дээ?"

Ёнжүгийн санаа зовсон харагдах бөгөөд надтай удаан ярилцсанаас болж нүүрэнд нь бага зэрэг залхсан шинж үзэгдэх нь тэр.

Яах аргагүй, сайн ч биш муу ч биш харилцаатай байсан үе бололтой...

"Зүгээр дээ, чи түрүүлээд явж бай. Сэүн хүлээгээд залхаж байгаа байх"

"За би тэгвэл гарлаа шүү. Битгий хоцроорой доо"

Би толгой дохиход Ёнжү ч хурдан гүйж гарав.

Тэгэхээр тэр миний амьдралыг давтах нь ээ.

Тэгээгүй нь дээр юмсан.

Сэүнийг харахад миний дурсамжид үлдсэн тэр хүн яг хэвээрээ байлаа.

Өндөр, хар үстэй, үргэлж нэг мөртэй цүнх үүрдэг, бас дүрэмт хувцасныхаа эхний 2 товчийг огт товчилдоггүй.

Яг хэвээрээ байна.

Гэвч тэдний ирээдүй тийм ч амар байхгүй л байх.

Магадгүй энэ миний өөрчлөх ёстой зүйл юм болов уу?

Сэүний ирээдүйг аврах.

Тэдний инээлдэн явж байхыг хараад хамт байхдаа үнэхээр жаргалтай байгааг нь олж харав.

Энэ чигээрээ байсан бол сайхан сан.

"Хөөе, На Жүнхён"

Хашааны гаднаас хүний дуу сонсогдоход намайг дуудаж байгааг нь арай хийж ойлгон тэр зүг лүү хурдан харлаа.

Гэсэн ч танихгүй хүн шиг л байх юм.

Жүнхёны найз юм байх даа.

"Хэн бэ?"

Өндөр, дэлдэн чихтэй залуу над руу ширтэн зогсоно.

"Гомдоож байна шүү, ганц сайн найз чинь олон жилийн дараа эргэж ирж байхад танихгүй байгаа юм уу?"

Ганц сайн найз? За байз...

"Пан Чанёол?"

"Тийм ээ, би буцаад ирлээ. Намайг санасан биз дээ?"

Түүнд юу гэж хариулах ёстойгоо мэдэхгүй байсан учир хариу хэлсэнгүй.

"Би өглөөнөөс хойш хүлээлээ, хурдан гараад ир л дээ. Тэгэх үү?"

"Одоохон"

Намайг хүлээж байсан юм байх даа?

Хурдхан шиг дүрэмт хувцсаа өмсөн гэрээсээ гарахад дурсамжид минь орших газрууд нэг нэгээрээ харагдаж эхэлсэн юм.

Эргэж ирэхгүй 18 насWhere stories live. Discover now