3.Огцом эргэлт

50 8 1
                                    

Шөнийн 1 цаг өнгөрч байхад би унтах гэж ч оролдохгүй орон дээрээ хэвтэж байв.

Ёнжү хажууд минь хэвтэх бөгөөд унтчихсан бололтой огт хөдөлж харагдсангүй.

Салхинд алхдаг ч юм билүү? Ядаж нойр хүрэх байх.

Орноосоо босч цамц углахад, Ёнжү ч сэрсэн бололтой нүдээ нухалж эхлэв.

"Ийм орой хаачих гэж байгаа юм?"

"Салхилж байгаад ирье. Чи унт даа"

"Уучлаарай"

Ёнжүг иймэрхүү үг хэлэх хүн гэж бодоогүй болохоор бага зэрэг гайхсан юм.

"Юунд?"

"Надаас болоод бэртчихсэн биз дээ?"

Сэүн намайг цохьсоны дараа ангийн багш орж ирж бид нар луу баахан хашхичиж байгаад гарсан. Харин түүнээс хойш бид дахиж үг солиогүй.

Чанёол л байн байн надаас зүгээр эсэхийг минь асууж байсан. Тэгээд л болоо.

"Буруутай гэдгээ мэддэг юм бол яагаад тиймэрхүү зүйл хийгээд байдаг юм бэ?"

Ёнжү бага зэрэг инээмсэглээд зүгээр л нүдээ анив.

"Буруу зүйл хийж байгаагаа мэддэг болохоор л хийдэг юм"

Түүний юу яриад байгааг сайн ойлгосонгүй.

"Түр гарчихаад ирье"

1 давхар луу буухад хуучирч муудсан модон шат дуугарах бөгөөд ядаргаатай ч гэсэн бага зэрэг таатай санагдаж байсан юм.

Одоо надад байгаа бүх зүйлээс илүү сэтгэлд дотно байна.

Харин гэрийн урд нэг хүний нааш цааш холхих дуу сонсогдох бөгөөд айсан ч гэсэн эргэлзэх зүйлгүй шууд хашааны хаалгаа нээв.

"У Сэүн?"

Эхлээд бага зэрэг гайхсан ч над дээр ирэх шалтгаан байхгүй болохоор нь Ёнжү дээр ирсэн юм байх гэж бодлоо.

"Ёнжү унтаж байгаа. Маргааш ирсэн нь дээр байх"

"Үгүй ээ, би Ёнжүтэй биш чамтай уулзах гэж ирсэн юм"

Би буруу сонсоогүй биз дээ?

"Хэнтэй? Жүнхёнтой юу?"

"Юу? Яагаад өөр хүн шиг яриад байгаа юм?"

Би бантан дуугаа хураахад Сэүн бага зэрэг инээлээ.

"Та нар арай 3 ихэр юм биш биз дээ"

"Ярих гэсэн юмаа л хэл. Би завгүй байна"

"Хар шөнө завгүй байна гэнэ шүү"

Эргэж ирэхгүй 18 насWhere stories live. Discover now