Сайн уу? Намайг Юүта гэдэг би 117 настай. Би бол цус сорогч.
Цус сорогч бүгд л хар үстэй,улаан нүдтэй бас булчинлаг хүчтэй байдаг. Гэхдээ би өөр би улаан үс ногоон нүдтэй жижиг биетэй бас хүчгүй. Миний бүх зүйл өвөөтэй минь ижил гэдэг.
Дээр үед цус сорогчид мөхлийн ирмэгт тулсан. Учир нь биднээс айж эмээдэг байсан хүмүүс бидний эсрэг юу хийхийг мэддэг болсон. Хүмүүс гэртээ сармис энд тэндгүй тавьж,хортой цэцэг ургуулж,биедээ загалмай,модон гадас авч явдаг. Цус сорогчид маш олноороо үхэж ердөө хэдхэн цус сорогч үлдсэн нь миний өвөө,эмээ болон тэдний гэр бүл байсан.
Цус сорогчдын сүүлийн найдвар бол өвөөг эмээтэй гэрлүүлэх байсан. Гэтэл өвөө минь энгийн залууд дурлаж маш дотно болж тэд цагыг жаргалтай өнгрөөдөг байв. Гэхдээ тэдний жаргалтай мөч энэ хүрээд дууссан. Хүмүүс тэр залууг цус сорогчтой уулздагийг мэдээд түүнийг модон загалмайнд хүлж амьдаар нь шатаасан. Юу ч хийж чадахгүйдээ харамссан өвөө нулимс дуслуулж холоос харж зогсоно. Залуу өвөө рүү минь харан сүүлийн удаа инээж байгаад үхэв. Эмээтэй гэрлэхээс өөр сонголтгүйгээ мэдсэн өвөө гэрлэсэн юм. Тэд олон хүүхэдтэй болж олон жил өнгөрөв. Гэхдээ эмээ өвөөг болон хүүхдүүдээ үзэн яддаг байв. Яагаад гэвэл Эмээ ч бас гэрлэхийг хүсэхгүй байсан учир нь тэр ч бас энгийн нэгэнд дурласан. Гэхдээ түүнийг өвөөтэй гэрлэхгүй бол хайртай залууг нь хорооно гэж сүрдүүлсэн. Эмээ өвөөтэй гэрлэсэн ч хайртай залууг нь хороосон. Эмээ энэ олон жил сэтгэлийн шархаа нууж байсан ч тэр өдөр амиа хорлохоор шийджээ. Тэр үед өөрийн 4 дэх ач болох намайг хараасан юм. Тэр хараал нь өвөөтэй ижил хайртай хүнээ өөрөөс нь болж амиа алдхыг юу ч хийлгүй харж зогсож өөрийн дургүй хүнтэйгээ хүчээр гэрлэх байсан юм.Анхны зохиол учир алдаа их байж магадгүй. 《よろしくおねがいします》💖😄《Rin-kun desu》😅