Гарт минь наалдсан цус бүлээхнээр зунгааралдаж, цусны эхүүн үнэр гол зуран дотор муухайруулна. Цогцосны муудаж өгөршсөн үнэр яг л бага байхад үнэртдэг байсан шиг ханхийж, өдийг хүртэл зугтаж ирсэн тэр л там руу буцаан татах мэт...
-"Тамын сахиусан тэнгэр минь..."
Тэр хүний хоолой толгойд минь тасралтгүй цуурайтна. Амьсгаа минь давчдахад би цустай гараараа нүүрээ халхлав.
Үгүй дээ. Тэр хүн үхсэн. Одоо тэр энд байхгүй. Учир нь би тийм болгосон. Одоо аюулгүй...
Дотроо би өөрийгөө тайвшруулахыг мянгантаа хичээв. Гэсэн ч тэр хүний хоолой толгойноос арилж өгсөнгүй. Яг л сэтгэлийн минь гүнд тэдгээр үгс шивэгдчихсэн мэт тасралтгүй дүнгэнэсээр.
Энэ бүхэн ид шидийн мэт хаанаас ч юм гэнэт танил төв хоолой гарч, цагдаагийн машины дуу тэртээ цаанаас мэт хүнгэнэн дуугарахад л сая намжих шиг болов. Нүдийг минь бүрхсэн байсан манан сийрч ирэх шиг болоход би гарт минь хүйтэн гав зүүхийг мэдэрлээ. Удалгүй танил том тунгалаг нүд өөдөөс минь хүйтэн бөгөөд хоосноор ширтэж байхыг би анзаарах нь тэр.
Тэюун зөөлөн хэр нь сэтгэл хөдлөлгүй төв хоолойгоор,
-Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгч Юүн Шивон. Таныг хүн амьны хэргээр баривчилж байна. Та дуугүй байх, мөн өмгөөлөгч авах эрхтэй хэмээсээр хоёр гарыг минь гавлахад бүх зүйл дахин манантах шиг болов. Тэртээ хол ухаан санаа минь тэнүүчлэн яваа мэт санагдахад ам ангайсан ч хоолой гарч өгсөнгүй.
Эцэст нь Тэюун амлалтандаа хүрчээ. Хэрэв ийм зүйл болвол өөр хүн биш, тэр л эдгээр үгсийг надад хэлэх хүн нь байна гэсэндээ хүрлээ.
Хоёр талаас минь намайг түшин босгоход би нэг нь Тэюун гэдгийг балартсан ухаанаараа мэдэж байв. Харин нөгөөх нь хэн юм бол? Марк? Тэил? Дуёон? Тасгийн маань л хэн нэгэн байх тийм үү?
Минийх биш мэт сулбайчихсан байсан хөл дээрээ зогсох үед дотор улам муухайрлаа. Тэгээд яах ийхийн зуургүй нүд харанхуйлж тэнцвэр алдагдахад би Тэюуны цээжийг налан ухаан балартав. Хамгийн сүүлд мэдэрсэн зүйл минь Тэюуны дулаахан цээж, цээжнийх нь гүнээс мэдрэгдэх зүрхнийх нь цохилт л байсан билээ...
● ● ●
Welcome
to NEO ZONE.
#NeoZoneProject
#2021
©Arinann
● ● ●
Note: Hi dears! Long time no see! Энэ удаад жинхнээсээ Neo Zone Project-оо өвөрлөөд ирж буй минь энэ байна аа! Удаан алга болдогт намайгаа уучлаарай, бас үргэлж хүлээж, хайрлаж байдаг үнэнч уншигчдаа үнэхээр их хайрладаг шүү, би чинь. Эхнээсээ project-ийн маань эхлэлүүд тавигдаад явах байх. Crime/Thriller/Detective төрлөөр цохилт хийх <MAD DOG> маань та бүхэнд таалагдана гэж найдаж байна.
Stay in tuned, my loves!💕-Always and forever yours, Arinann❤
ALERT!: Ёс бус үг хэллэг, их хэмжээний яргалал, хэрцгийлэл агуулагдсан болно. Насанд хүрэгчид болон сэтгэлзүйн бэлтгэлтэй хүмүүс уншихыг зөвлөе.
ESTÁS LEYENDO
𝘔𝘢𝘥 𝘋𝘰𝘨 || 𝑵𝑬𝑶 𝒁𝑶𝑵𝑬 𝑷𝒓𝒐𝒋𝒆𝒄𝒕 #2
Misterio / SuspensoAgain, Drop it let it go, Pop it let it show, If you touch me, I'll explode, I'm a real MAD DOG...