1

1.2K 63 10
                                    

"Яв Жек...хараал идсэн манай гэрээс тонилж үз"

Би уйлж бас орилох ч зүрх минь энэ ачааллыг даахгүй дэлбэрэх нь холгүй байх аж.Итгэл найдвар нуран унах мөчид амьдрах огтоос хүсэлгүй болчихдог бололтой.Зүрхэнд минь ирэх өвдөлтүүд хоолойг минь боож амьсгал минь тогтворгүй болж байв.

"Кейт бид санаандгүй-"

"Юу санаандгүй байсан гэж?Чи бас тэр,та хоёрын үнсэлцэж хайрын үгс шивнэх чинь тэгээд санаандгүй байсан хэрэг үү.Зүгээр л хараал идсэн амьдралаас минь зайлаад өг."

Би тэрнийг алгадах гэж гараа өргөсөн ч чадалгүй шүдээ зуусаар доош сул тавив.Би зүрхлэхгүй шүү дээ....би чадахгүй.Өдөр бүр хайртай гэж шивнээд үнсдэг байсан хацраа улайтал нь алгадах зориг надад байхгүй.Дэндүү хайран байна.

Тэгээд л би чимээгүйхэн нулимстай нүдээрээ түүнийг эцсийн удаа зэрвэс харчихаад хаалгаа нүүрнийх нь өмнө савж ямар ч хүчгүй болсон өвдгөөрөө доош нуран унав.Хайр итгэлцэл дээр тогтдог...би итгэсэн тэгээд тэр тогтвортой хайр чинь хаана байна.Хайрласныхөа төлөө би яагаад өвдөх ёстой юм.Энэ буруу зүйл хэрэг үү?

Үнэн гэвэл хараал идсэн эгч минь хайртай залууг минь үнсэж бас атгасан гараа огтхон ч тавилгүй тэврэлдэж байсан.Тэгээд би одоо түүнд зориулсан хоёр жилдээ харамсаад уйлах аж.Энэ мэдрэмжүүд үнэхээр хөгийн юм аа.Яг л цэцэг хагдардаг шиг...үзэсгэлэнтэй цэцэг ургасан ч цаг хугацааны эрхэнд хагдарч унадагтай адил.Үүрд мөнх үзэсгэлэнтэй хэвээр оршидог цэцэг гэж хорвоод байхгүй.Харамсалтай юм...

"Кейт чи эгчийгээ алгадсан хэрэг үү?"

Сүүлийн удаа би түүний хоёр нүүрнийх нь төлөө цохилт өгч түлхэн унагаасан.Харин одоо ээж гэж нэрлэгдэх чөтгөр хариуг нь надаас авч цохилт өгч байна.Хараал идээсэй...түүнийг ч мөн охиныг нь ч.

"Чи хаачих гэж байгаа юм!Сонсож байна уу"

Би цүнхэндээ бүх хувцасаа чихэж эртнээс төлөвлөөд авчихсан байсан тизээ гартаа барисаар үүдний өрөө лүү явах бол хойд эх минь охиныхоо хамт араас минь даган орилоно."Амаа тат!"би гэнэт л зогсоод эргэн хараад орилосонд тэд зогсож хачин харцаар харав.

"Таны хүслээр энэ тамаас чинь зайлж байна.Яг таарчихсан эхнэртэй хүнийг эргүүлдэг завхай амьтад.Бурхан та нарыг өршөөх болтугай.Харин өршөөхгүй бол там руугаа тонилж үз"

Би хангалттай тэвчиж байсан.Одоо чадахгүй.Ээжийг минь энэ гэрээс явуулж дөнгөчихөөд аавтай минь гэрлэсэн.Зөвхөн мөнгөний төлөө...Харин одоо тэр хараал идсэн юу хүсээд байгаа юм?Магадгүй намайг л зайлуулахыг хүсэж байсан байх.Гайхалтай эцсийн удаа би түүний хүслийг биелүүлж өглөө.

AnotherIIkthIImglWhere stories live. Discover now