7

466 47 7
                                    

Хоосон найдлага,худал амлалт,итгэл,үл ойлголцол,шархалсан зүрх,амьд байгаач өөрийгөө үхдэл аятай мэдрэх мэдрэмж.Арван долоон нас.Ээж аавынхаа хайранд умбаж хэн нэгний хувьд үнэ цэнтэй үргэлж санадаг хүн нь байж,хэн нэгэнд хайрлаж дурлах нандин нас.

"Амьдрал үзэх хараахан болоогүй.Чи зовлон үзэх болоогүй"би өөрийн эргэн тойронд байгаа хүүхдүүдийн эцэг эх ингэж хэлэхийг олон удаа сонссон.Харин би...магадгүй би эрт үхэх байх.Тийм болохоор л арван долоохон насандаа мэдрэх ёстой бүх мэдрэмж хүртэх ёстой бүх зовлонгоо амсчихсан байсан байх.Харин хэзээ юм бол?Зүрх цохилохоо больж бие сэтгэл өвдөхөө болин тайван гэгч инээмсэглэн явах тэр өдөр хэзээ юм бол?

Мөнхөд айн дагжин чичрэх өдөр минь эцэс болохыг тэсэн ядан хүлээе...

"Яагаад хөгжөөн дэмжигчдийн багаас хөөгдсөн юм?"

Биеийн тамирын багшаас л болж байгаа юм хараал идэг.Одоо үүний талаар бүгд л асууж эхлэх байхдаа

"Үнэндээ би юуг ч буруу хийгээгүй...зүгээр л хэн нэгний өврийг дулаацуулдаг охин гэх нэрнээс л болсон"

Би дахин тэр мөчийг санасаар хүнд хүнд амьсгалан нүдээ анив.Хөгийн дурсамжууд яагаад ийм тод ой ухаанд үлддэг юм бол?...

"Өвөр дулаацуулах гэдэг чинь юу гэсэн үг юм?"

Жимин одоо над шиг л хүнд амьсгаадан хөмсөгөө зангидаж байв.Би хэлж чадахгүй тэрний найз байсан гэдгийг...Найзад нь хэрхэн хүчиндүүлсэн тухайгаа хэлж чадахгүй.Намайг юм дуугарахгүй байсанд тэр итгэж ядсан царай гарган"ямар хараал идмэр нь вэ?Чи олон залуустай зүгээр л унтаж явдаг хэрэг үү?"

"Үгүй ээ...зүгээр л энэ тохиромжтой цаг биш Жимин."

"Тэгвэл яагаад нуугаад байгаа юм?"

"Жимин сонсооч...би одоо ярьж чадахгүй"

Тэр намайг огтхон ч сонсохгүй галзуурсан юм шиг л улайж үсээ зулгааж байлаа.Уурлаж байх шив..."тайвшир Жимин!"бид одоо суудлаасаа босож зогсоод түүнийг тайвшируулахын тулд сүүлдээ орилож эхлэв.Тэр намайг биеэ үнэлэгч болчихсон гэж бодож байгаан намайг ч бас бухимдуулаад эхлэв.Тэр яаж?...намайг тийм зүйл хийхгүй гэдгийг мэдсээр байж.

"Арайчдээ чи үнэхээр буруу замаар явчихсан юм уу?Кейт хариул!"

Тэр мөрнөөс барин сэгсчсээр чангаар базаж байсанд би уйлж эхлэх нь тэр.Уг нь тайван ярилцахыг хүссэн юмсан...тэр тайлбарыг минь сонсохгүйгээр миний талаар хачин бодлууд зохиож байна.

AnotherIIkthIImglWhere stories live. Discover now