3

497 44 5
                                    

"Ким Тэхён!"

Тиймээ тийм би азгүй амьтан. Хөгийн хойд эхдээ зодуулж, түүний охинд хайртай залуугаа булаалган, Солонгост ирээд хаяж явсан ээжтэйгээ хамт амьдарч, хөвгүүдийн сургуульд мянга мянган харцанд баригдах сонголт хийж...бас үзэн яддаг хүний хамтаар нэг өрөөнд бүтэн жил амьдрахаар хувиарлагдсан болохоор тэр.Дэлхийн хамгийн азгүй хүн гэх геннисийн номонд зүй ёсоор би орох болно.

"Сайн уу?"

Түүний хариулт улам л намайг уурлуулж орхив.Тэр яг л мэдэж байсан юм шиг бахдалтай гэгч инээн гараа даллахдаа ямар их баярласан бол.Бас...түүний мэдрэмжгүй гэдгийг хэллүү?Яг одоо би гараа зангидаж байгаад түүний тархин дундуур нэг дэлсээд авмаар байгаа ч...хараал ид тэр надаас хоёр дахин өндөр байхад би хүссэн ч хүрэхгүй.

"Тэгэхээр чи надад хоол хийж өгнө биз дээ"

Яагаад би хоол хийх ёстой юм?Тэр гартай юм чинь өөрөө хийж чадна биз дээ.Аль эсвэл ямар нэг саа татах өвчтэй хэрэг үү?"Нэгт!"би чангаар дуугарсан ч тэр тоосон шинжгүй дөрвөлжин инээмсэглэлээр өөдөөс минь инээсээр байсанд би нүдээ эргэлдүүлэв.

"Хоолоо тусдаа хийнэ.Хоёрт!Надаас наад хараал идсэн өгзөгөө үргэлж хоёр метр зайд байлга.Гуравт!Усанд орж байхад харвал сургуулийн гадна хоёр хоног унтана гэж мэдээрэйДөрөвт!Бас дахин надаас хол бай.Хүрэхийг хатуу хориглоно.Хэрвээ дүрэм зөрчвөл тонилгоод өгч чадна шүү"

Өрөөнийхөө хаалгыг чанга гэгч саваан хаасаар би орлуугаа үсрэв.Тэгээд доошоо харсан чигтээ дэрэнд нүүрээ нааж байгаад бүх уураа орилоон болгосоор өрөөгөө бусинуулах аж.Өнөөдөр миний хувьд дэлхийн сүйрэл болж өнгөрсөн.Харин одоо би хаана амьдарч байгаа юм бол.Амьдрах дэлхий минь үгүй болчихоод гэр оронгүй болж байгаа хэрэг үү?Ахх хөгийн юм.Яг л хугацаан дууссан цэлцэгнүүр идэж байгаа юм шиг л.

"Хөөе шинээ"

"Би нэртэй хүн"

"Чамайг доор дуудаж байна"

Би гайхсаар хаалганы дэргэд зогсох Тэхён руу харав.Тэд надаар яах гэж байгаа юм?Би лав тэдний гаж харцан доор минут ч тэсэхгүй шүү.

"Шинэ сурагчдыг ингэж угтаж авдаг юм.Зүгээр л босоод намайг дагаад яв.Бас наад дүрэмт хувцастайгаа арай явахгүй байлгүй"

Тэр цааш хаалга хаан явсаар би санаа алдан орноосоо өндийв.Хувцасны хувьд мэдээж би энэ богино банзалтай явахгүй.Саяхан цэгцэлж янзалсан шүүгээгээ онгойлгосоор өмд томхон малгайтай цамц углан үүдэнд намайг хүлээн зогсох Тэхён руу очиход тэр намайг харсан болчихоод хонгилоор уруудаж эхлэв.Өглөө ирэхэд байсан өнөөх чимээгүй газар шөнийн цэнгээний газар шиг болчихсон байгааг харахад сайхан байна.Энд байгаа бүх залуус хонгилдоо гараад зогсчихсон намайг хүлээж байсан мэт л бүгд над руу ширтэх нь дахиад л дотрыг минь муухайруулчихав.Эрэгтэй хүмүүс үргэлж л ийм байдаг.Шижгийн юм...

AnotherIIkthIImglWhere stories live. Discover now