-Энэ бол чиний өрөө. Тухтай байгаарай. Сайн идэж аваад эдгээрэй. удахгүй даалгаварт явж магадгүй шүү. Васт өнөөх охинд өрөөг нь танилцуулан явж байгаа нь энэ. Гэвч тэр түүнийг огтхон ч тоохгүй хоосон нүдээр ийш тийш харч хааяа "За." л гэж хэлнэ. Васт түүнийг яагаад заавал тусгай бүлэгт ормоор байсныг нь сонирхон асуулаа.
-Чи яагаад тусгай бүлэгт заавал орно гэсэн юм?
-Яасан? Та ч гэсэн намайг бусдын адилаар өөр бүлэгт орох ёстой байсан гэж бодож байна уу? Туниа муутай туранхай юм шиг болохоор?
-Үгүй л дээ. Зүгээр л... Ихэнх хүмүүс тусгай бүлэгт орох дургүй байдаг шүү дээ. Байнга аврах ажиллагаа даалгавар гэх мэт зүйлсээс болж байгууллагаас гарна... Тэгээд бас үхэх магадлал их байдаг болохоор... Чи мэднэ дээ, ер нь их эрсдэлтэй байдаг юм.
-Аан.
Бурхан минь Васт тэр дороо л хөшчихөв. Тэр л хүн рүү байнга "Аан." гэж үл тоодог байсан болохоос биш хэзээ ч хэн нэгэн өөр лүү нь тэгэж байсангүй. Өөрийгөө яг л ингэж биеэ тоосон харагддаг байхдаа гэж хэсэг зууртаа бодоод дараагийн хоромд дуу алдан инээв. Аргагүй л манай багийн хүн мөн дөө. Охин түүнийг гэнэт инээсэнд гайхаж асууж байгаа мэт харав.
-Юу ч биш дээ. Зүгээр л чамайг манай багт орсон нь ашгүй дээ гэж бодсон юм. За хоёулаа хоолондоо орохоор явах замдаа байгууллагатай танилцах уу даа. гээд Васт түүнийг дагуулан явав.
Тэд тусгай бүлгийн хэсгээс гарч ирэхэд адилхан олон хэсэг байх ажээ. Тус бүрийн дээр нь самбар дээр ямар хэсэг болохыг тодоор бичсэн байв. Охин түүнийг амандаа уншлаа:
-Аж ахуйн бүлэг, эрүүл мэнд шинжлэх ухааны бүлэг бас тэгээд тусгай бүлэг.
-Бүлэг болон цаашаа олон янз хуваагддаг. Жишээлбэл, аж ахуйн бүлэг хоол идшийн салаа, цэвэрлэгээний салаа, тариалан хүнсний салаа гэж хуваагддаг. Харин мана йтусгай бүлэг тэгэж хувааж авахгүйгээр бүгд л адилхан үүрэг хариуцдаг болохоор 1-5-р салаа гэж сайнаас муу руу нь хувиарласан юм. гэж Васт тайлбарлан хэллээ.
-Манайх хэддүгээр салаа билээ?
-5.
-Эхх. гэж санаа алдаад охин дотроо хамгийн муу салаанд нь орчих гэж хэмээн бодов. Васт түүний санаа алдахыг сонсоод хурдан ярианы сэдэвөөрчлөх санаатай,
-Нээрээ хоёулаа одоо хүртэл бие биенийгээ танихгүй юм байна. Намайг Васт гэдэг. Харин чамайг?
-Волфи.
-Чононы волф юу? гээд Васт гараа урдаа
гөлөг шиг барив.-Магадгүй тийм.
YOU ARE READING
Өөрчлөгдсөн ертөнц
ActionМЭ 2029 онд зомби гэх биет гарч вирус дэлхий дахинаа маш хурдацтайгаар тархасан юм. Түүнээс 3 жилийн дараа барагцаагаар дэлхий дээр 8 сая хүн үлдсэн бөгөөд, вирустай тэмцэж амьд үлдэх зориулалттай 2000 гаруй бүхий хүний бүрэлдэхүүнтэй байгууллагын т...