-"За тэгэхээр эхлээд дараа долоон хоногт явах ажиллагааны төлөвлөгөөг танилцуулъя." гэж Васт хэлэв.
Васт болон шинэ гишүүн Волфиг оролцуулаад уг 5-р тусгай салаа нь 10 хүнээс бүрэлдэх болой. Ихэнхи гишүүд Вастын яриаг анхааралтай сонсон төлөвлөгөөгөө боловсруулж байхад харин Волфи юу ч юм гөлрөн хумсаа оролдон сууна.
-"Сайн уу?"
Волфи дуу гарсан зүгт эргэж харвал хажууд нь сууж байсан өөрөөс нь нэг хоёроор ах гэлтэй хүн ярьсан нь тэр байв.
-"Сайн."
-"Юу гээч, чи яагаад тусгай бүлэгт орохоор болсон юм?"
Ээ, бурхан минь дахиад л адилхан нэг асуулт, бүгд л түүнийг сул дорой юм байж тусгай бүлэгт орсныг гайхна. Тэр урьдын адил чимээгүй байсан ч юм хэлэхээр шийдэн:
-"Чи тэгвэл яагаад орсон юм?" гэж асуулаа. Угаасаа ахлагчаа хүртэл чи гээд л дуудчихсан юм чинь хамаагүй алга чи л болъё бүгдээрэнг нь.
-"Надад их чухал хүн маань... нөгөө найз охин минь анх вирус тархаж эхэлснээс удалгүй нүдний минь өмнө зомбинд идүүлсэн юм. Би тэнд айгаад харахаас өөр юу ч хийж чадаагүй. Түүний тэр аврал эрэн орилох хоолой, амь тасрах хүртлээ миний нэрийг дуудсаар байсан." Тэр залуу үүнийг ярьсаар хэт их юм ярьснаа анзааран, "Уучлаарай, хэтэрхий их юм ярьчихлаа." гээд сандран хэлэв.
-Үгүй дээр, зүгээр." Үнэндээ Волфи түүнийг бага зэрэг гайхав. Учир нь тэр залуу түүний бодсон шиг түүнийг сул дорой байж тусгай салаанд орсон шалтгааныг бус хэнийг хамгаалах юуны төлөө тэмцэж буйг асуусан байжээ.
Ийнхүү тэр 2 ярилцаж байтал багийн ахлагч болох Васт:
-"Нээрээ шинэ гишүүнээ бусадтайгаа танилцуулаагүй байгаа юм байна. Бараг ихэнхи нь мэдэж байгаа байх, Волфи гэдэг нэртэй. Хэдийгээр хүчгүй мэт харагдаж байж болох ч хүчтэй юм байна лээ шүү."
Вастыг ингэж хэлж дууссаны дараа багийнхан нь түүн рүү эелдэг найрсаг харав. Тэгээд бүгд түүнд нэг нэгээр өөрсдийгөө танилцууллаа.
-"Сайн уу? Намайг Жосеф гэдэг. Танилцахад таатай байна." гэж нэг багийн ахлагчаас хөгшөндүү гэмээр ах хэллээ.
-"Миний нэрийг Луна гэдэг. Багт дахиад нэг эмэгтэй гишүүн орж байгаад ямар их баяртай байна гээч." гэж нэг мөрөөр татсан богино үстэй Волфигоос 4 насаар эгч юм уу гэмээр нэг хүн өөрийгөө танилцуулсны дараагаар хэд хэдэн хүн өөрийгөө танилцуулав.
-"Сайн уу? Намайг Мирани гэдэг." гэж багийн 2 дох эмэгтэй гишүүн хэлэв. Түүнийг сайн харвал залуу мэт харагдах боловч нүд дух зэрэг хэсэг газраар нь үрчлээ суужээ. "Би багийн эмч. Эмчилгээний бүлэг, тусгай бүлэг хоёуланд нь байдаг юм. Багийнхаа хүмүүсийг бэртвэл эмчлэх үүрэгтэй. Хэрвээ бэртэж гэмтсэн газар байвал надад шууд хэлж байгаарай."
"Үнэхээр сайхан сэтгэлтэй эгч юм." гэж Волфи дотроо бодоод:
-"Баярлалаа. Танд заавал хэлнэ ээ." гэв.
"Энэ 5-р салаа тийм ч сайхан харагдаагүй ч гэсэн хүмүүс нь эелдэг юм аа." гэж Волфи бодов. Мэдээж тэр өөрийг нь хүчирхийлэх гэж оролдсон новш нарын багт орсноос л дээр байх.
Хурал тарж бүгд өөр өөрийн өрөө рүүгээ явж байтал Волфигийн араас нөгөө анх яриа өдсөн залуу гүйцэж ирээд:
-"Юу гээч, Волфи, одоо харчихвал чи бараг уйдаад үхчихлээ магадгүй болохоор надтай нэг тийшээ явахгүй биз?" гэж асуув. Энэ үгийг их л зоригтой хошин хэлсэн боловч 3 секундын дараа шууд л "Өө, чи дургүй байгаа бол яах юм бэ? Хэхэ." гэв.
Волфи уул нь хүнтэй нээх их харьцаад байдаггүй ч гэсэн "Хаашаа явах юм?" гэж асуулаа.
YOU ARE READING
Өөрчлөгдсөн ертөнц
ActionМЭ 2029 онд зомби гэх биет гарч вирус дэлхий дахинаа маш хурдацтайгаар тархасан юм. Түүнээс 3 жилийн дараа барагцаагаар дэлхий дээр 8 сая хүн үлдсэн бөгөөд, вирустай тэмцэж амьд үлдэх зориулалттай 2000 гаруй бүхий хүний бүрэлдэхүүнтэй байгууллагын т...