Буйдан дээр элгээ тэврэн муухай харан суух Хванүнийг харсан Иду гайхсаар гал тогоонд идэх юм эргүүлэн зогсох Кёнхи дээр очин ийн асуулаа.
Иду: Энэ Хванүн яачихсан юм бэ?
Кёнхи: Хэн мэдэх вэ! Ёнжу ахыг амралтаа өөртэй нь цуг өнгөрөөхгүй найзуудтайгаа уулзахаар явлаа гээд л уурлаад байх шиг байсан. Ахыг гарч явснаас хойш хэдэн цаг ингэж сууж байна. " гэсээр өрөө рүүгээ явахад ард нь үлдсэн Иду Ёнжү рүү зурвас бичсээр үлдлээ.
Зурваст:
Ахаа, хурдан ирэхгүй бол энэ Хванүн чинь хөшөө боллоо. Амралтаа цуг өнгөрөөхгүй яах гэж найзууд руугаа явж байгаа юм бэ! Одоо ирэхээр чинь таныг тоохгүй , үл тоох байх даа. ". гэсэн байв.
Үүнийг харсан Ёнжу бушуухан гүйсээр гэртээ иртэл Хванүн буйдан дээр суусан хэвээр унтчихсан байлаа.
Хайртынхаа өхөөрдөм төрхийг харсан Ёнжу түүнийгээ эвтэйхэн өргөж явсаар оронд нь оруулаад
" Зүгээр явуулмааргүй байна гээд хэлчихгүй дээ, мангар гэдэг нь!" гэсээр найз залуугаа өхөөрдсөн хэдэн үг хэлчхээд духан дээр нь үнсчхээд гарч одлоо.J/N: гэртээ завтай байгаагийнх юм юм л туршиж байна дөө ккк