"Хцс. hAirbAnD"

376 72 82
                                    

Хёнжин долоон сарын энэ халуун өдөр өөрийнхөө үнэтэй хар пальтог өмсөж, биеийнхээ өндөр сайхныг гайхуулж чадахгүй болсондоо харамссан ч цагаан өнгийн богино ханцуйтай цамц, бариу хар жийнсэн өмдтэйгөө ч загварын тайзнаа алхахаар гарч буй мэт дэгжи...

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Хёнжин долоон сарын энэ халуун өдөр өөрийнхөө үнэтэй хар пальтог өмсөж, биеийнхээ өндөр сайхныг гайхуулж чадахгүй болсондоо харамссан ч цагаан өнгийн богино ханцуйтай цамц, бариу хар жийнсэн өмдтэйгөө ч загварын тайзнаа алхахаар гарч буй мэт дэгжин харагдаж чадаж байлаа.

"Stray Chicken" цайны газрын урд ирээд орохоосоо өмнө хаалганд нь нарны шилээ доошлуулан өөрийн тэнгэрлэг царайг харж улам л өөртөө итгэх итгэлээ өрдөн дурлалт охиноо өөрийн болгохоор яваа энэ залууг юу ч зогсоож зүрхлэхгүй мэт.

Хаалган дээр хадаатай байсан "цагийн ажилтан авна" гэх бичиг аз тэнгэр түүний талд байгааг гэрчлэх аятай.

- Тавтай морилно уу? Та энд-

- Би цагийн ажилд орох гэсэн юм.

Уг нь ч Хёнжин ийм юм болно чинээ санаагүй юм л даа. Тэрээр өөртөө хүнд бараа зөөж хөлсөө урсган булчинлаг гараа ил гаргах боломж олдоно хэмээн үгүй ядаж л танхимд үйлчлүүлэгчдийг өөрийн царай төрхөөрөө хуулируулах юм бодож байсан ч яг одоо тэрээр цагаан лууван арилгаад зогсож байна.

- Би ийм хурдан туслахтай болно гэж бодсонгүй шүү. Туслах гэхээр л, би өөрөө дарга болчихсон юм шиг санагдаад байх юм.

Охин ийн хэлээд тахиагаа шарах зуураа инээд алдах аж. Ямартай ч түүний дэргэд ингээд инээхийг нь хараад байж байгаа нь их юм хэмээн Хёнжин өөрийгөө тайвшруулна.

Хоёр түмпэн цагаан лууван арилгаж дуусаад одоо л нэг нуруу тэнийлгэх нь гэж санатал охин түүнрүү инээмсэглэсээр аяга таваг угаах ажил даалгаж тэр ч толгой дохино.

- Та өнөөх ухаалаг, халамжтай, бас нөгөө царайлаг ах нарын найз мөн биз дээ? Би нэг харсан царайгаа мартдаггүй юм л даа. Та нар бүгд нэг нэгээрээ ирээд байхаар хөгжилтэй байна аа. Үнэндээ та нарыг ирдэг болсноос хойш манайд орлого их орж байгаа.

Охиныг тийн ярихыг нь сонсоод Хёнжины толгойд ухаалаг, халамжтай, царайлаг ах нар гэдэг хэсэг нь л эргэлдсээр байх бөгөөд залуу дургүйлхсэндээ уруулаа жимийн ярвайснаа амандаа

Let's go get some CHICKEN!/COMPLETE/Donde viven las historias. Descúbrelo ahora