"Та нарийн харж байгаачлан би хөлгүй. Үнэндээ ходоодны хорт хавдар маань үсэрхийлчихсэн байсан юм. Тэгээд тайруулахаас л өөр аргагүйд хүрсэн. Насаараа энэ тэргэнцэр дээр суух байх""Заа за, баярлалаа Шижин. Одоо бүгдээрээ Ханбёлтой танилцацгаая"
"Намайг И Ханбёл гэдэг. Одоо 18 настай.
Та нар хүүхэд анх төрөхдөө хэдэн мэдрэмжийг авдаг гэж бодож байна?
Маш олон.
Тэд маш олон мэдрэмжийг эхээс төрөхдөө авдаг.
Уйлж, харж, үнэрлэж, хөдөлж эргэн тойронтойгоо харьцдаг.
Би ч бас тэдний нэг байсан.
Чөлөөтэйгөөр бүхнийг мэдэрдэг, эгэл жирийн хүүхдүүдийн тоонд би зүй ёсоор ордог байсан юм.
Гэхдээ энэ жирийн гэх тодотгол яг л өдрийн од шиг үзэгдээд өнгөрөх л тавилантай байсан юмдаг.
Долоон настай байхдаа би их хөдөлгөөнтэй хүүхэд байсансан. Аав минь гал сөнөөгч агаад би аавынхаа ажил дээр өдрийг өнгөрүүлдэг нэгэн жаахан охин байлаа.
Өглөө түүнийг дагаж ирээд шөнийн бүрэнхий айлчлан ирэхэд мөрөн дээр нь суугаад л ядарсан ч аз жаргалтай гэг чинь инээмсэглээд алхдаг байсансан.Сахиусан тэнгэр шиг аврагч аавынхаа гэгээн дүрийг, шаргуу ажиллах түүний сайхан төрхийг, хүний амийг аврах түүний цагаахан төрхийг харах гэж л гагцхүү тэр газар луу зүглэдэг байснаа хараагүй болохдоо л ойлгосон юм. Би түүнд хэтэрхий их хайртай байсан.
Амьдралд минь ганцхан аав минь л байгаа мэт би түүнээс салж хагацаж чадахааргүй ихээр, биеийн минь нэг хэсэг мэт тийм л тоолж томшгүйгээр их хайртай байсан юм.Долоон нас.
Миний яг тэр үедээ гацахыг хүсдэг хором мөч.
Ахиад л бид хамтдаа "Аврах гал унтраах 17-р бүс" гэсэн бичигтэй барилгаас гарч ирлээ.
YOU ARE READING
(Түр зогссон) Paradiseᴷᵀᴴ
FanfictionТөгсгөл үгүй... И Ханбёл бол 18 настай, харааны бэрхшээлтэй охин. Ямар ч хүсэл тэмүүлэлгүй, мөрөөдөлгүй түүний уйтгартай, нэгэн хэвийн, бараан амьдралд Ким Тэхён гэгч залуу орж ирснээр амьдрал нь зөвхөн хар биш маш олон өнгөөр солонгорох болно. Тү...