03

155 28 25
                                    





"Цус багадалттай болохоор тэр байх л даа" намайг ийн хэлэхтэй зэрэгцэн тэр хаашаа ч юм бэ гарыг минь татаж эхлэв.
Удалгүй гарыг минь атгуулж орхиод түүний чимээгүйхэн үлээх чимээ, хуруунуудад минь мэдрэгдэх халуу төөнүүлэм мэдрэмж холилдон мэдрэгдэх нь тэр.

Зүрх минь хяналтгүй хурдан хурдан, чангаас чанга цохилж, цохилт бүрийнх нь чанга хөг эгшиг миний цээжнээ мэдрэгдэж, бараг л түүний чихэнд сонстож байлаа.
Аль хэдийн түүний халуун элчинд гар минь хэзээ ч байгаагүйгээрээ дулаацаж орхижээ.

"Гарыг чинь дулаацуулахын тулд би хэзээ ч тавихгүй байх хэрэгтэй болох нь"
Үг, үйлдэл бүр нь зүрхэнд минь хүрэх түүнд би бүрэн дүүрэн донтож байлаа.
Нүдэнд минь харагдахгүй ч зүрхэнд минь мэдрэгдэж, сэтгэлд минь гэрэлтэх тэр нэгэн хамгийн анхных нь.

Хамгийн анхны догдлолын минь, хамгийн анхны содон мэдрэмжүүдийн минь, хамгийн анхны зүрхийг нь донсолгож чадсан хүн зөвхөн энэ хүн байлаа.
Халуу төөнөм түүний элчинд би аль хэдийн цохиулсан байв.
Унтаад л баймаар ихээр тайвшруулж чадсан түүний үйлдлүүд.
Гагцхүү энэ л хүний хажууд байхад үгээр илэрхийлж, үзгээр бичимгүй хачирхалтай сонин мэдрэмжүүдийг авах юм.
Хэдхэн удаа уулзсан хэр нь, хэдхэн зүйлс ярилцсан хэр нь түүний үйлдэл бүр намайг өөртөө донтуулна.

Зовхи нээсэн ч нүдээ аньсантай минь ижилхэн харанхуй л бүрхэн авна. Гэхдээ гарт минь өөр зүйл мэдрэгдэх нь тэр.
Гадаах зүлэгний намилзсан өвс биш хөвөн зөөлхөн даавуу тул гайхаж балмагдхийн сацуу айж эхлэв.

"Тэхён, Тэхён" ганцаар байгааг минь илтгэх чимээгүй өрөөний хана даган алхсаар номын тавиур минь гарт баригдахад л санаа минь амрав.
Би өөрийнхөө өрөөнд ирчихсэн ажээ.

Өрөөний хаалга дуугарахад дуу гарсан чимээ рүү толгойгоо чиглүүлэхийг хичээж эхлэлээ.

"Оройн хоол авчирлаа"
Маригийн шингэхэн хоолой гарах аж.

Гарт минь халбага атгуулахад би гайхаад
"Би өөрөө хооллох хэрэг үү?"

Орны пүрш дуугарах нь сонстож, тэр хажууд минь суух шиг болох нь мэдрэгдэхэд би сул гараараа аяганаасаа барив.
Халбагаа зутан руугаа амжилттай хийснийхээ дараа амруугаа ойртуулсан ч энэ буруугаар эргэж хормой дээр минь асгарчих нь тэр.

Санаа алдахдаа би гараа буулгалаа.

"Та харж байна уу? Би хоолоо ч өөрөө идэж чадахгүй"
Харин Мари ахин гарт минь халбага атгуулж "Ийм болохоор л чи сурах хэрэгтэй. Энд тэгэх гэж л ирсэн"

Yayımlanan bölümlerin sonuna geldiniz.

⏰ Son güncelleme: May 04, 2020 ⏰

Yeni bölümlerden haberdar olmak için bu hikayeyi Kütüphanenize ekleyin!

(Түр зогссон) ParadiseᴷᵀᴴHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin