•Хоёр•

184 34 48
                                    

"Ахаа би явлаа шүү" гэж баргилдуу хоолой том байшинг дүүргэв.

Гал тогооноос хоолны сав аа тагласаар цүнхээ үүрэн хичээлдээ явахаар зогсох хүүгийн цүнхэнд  бэлдсэн хоолоо,сүүтэй хамт хийж өгөв.

Тэхён"Ахаа орой мартаагүй биздээ?Эрт ирнэ шдээ?"

Дүүгийнхээ цүнхийг цахилгаандах зуураа Юнги"Мартаагүй ээ золиг минь!14-15 гаруй жил хамт амьдарчихаад юу гэж мартдаг юм!" гэж чанга хэлээд"Заза яв аа яв!Жимин хүлээж байгаа байх."

Тэхён толгой дохиод ахынхаа гараас нэг атгаад гэрээсээ гарлаа.

Түүнийг гарахад хамгийн сайн найз болох Жимин ирж таарав.

Жимин"Явцгаах уу?"

Тэхён ахынхаа бага зэрэг хонхойсон машиныг харан хөмсөг зангидаад"Тэгье ээ"

Тэд хичээлдээ явах замдаа элдэв бусын зүйлс ярьсаар явах ба Тэхёны бодлоос ахынх нь хонхойсон машин гарсангүй.

Юнги хён аюултай зүйл хийгээд байгаа юм байхдаа?

Тэр зүгээр байгаа?

Ойрдоо дандаа орой гарч байх чинь?

"Хөөе!Хөөе зүгээр үү?Тэтэ!"гэх найзынхаа дуугаар ухаан орон зүгээр гэх шиг толгой дохин сургууль руугаа орцгоов.

==============

Юнги дүүгээ хичээлд нь явуулаад цэвэрлэж чадахгүй,нуусаар байсан мөрөн дэх хутганы шархаа цэвэрлэж эхлэв.

Мөрнөөс нь зүрх рүү нь хүртэл уртаар урсан хутганы шархыг цэвэрлэх тусам цус ихээр урсана.

Юнги шүдээ зуусаар цэвэрлэж дуусан боолтоор боов.

Ойр хавийн цус болсон зүйлсээ гаргаж хаяаад ажилруугаа явлаа.

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Зогсох жаал"Уйлаад юу ч өөрчлөгдөхгүй болохоор бос!Өвдгөө гөв!"

Сууж буй бяцхан хүү толгой дохин өвдгөө гөвөөд тогтож ядах нулимсаа арчсаар цагаан царайт хүү рүү алхав.

Юнги хүүгийн хармаанаас унасан цаасыг авч зөвхөн үсэг мэдэх ч үсэглэн уншив.

"Өсгөж чадахгүйд хүрсэн тул асрамжын газарт өгөхийг хүсье"

Ердөө 4-5 нь настай болов уу гэмээр хүүг ийнхүү хаясан байв.

Тэхён"Ахаа та намайг гэрт минь,эмээ дээр минь хүргээд өгөөч" гэж хошуугаа унжуулан гуйх хүү үнэхээр өрөвдмөөр харагдах аж.

•O•U•R•L•O•V•E•Where stories live. Discover now